P2010-04-02 - Материалын зардлын бүртгэл

1  Материалын зардлын бүртгэл

Материалын орлогын бүртгэл:

            Аливаа үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийн хувьд түүхий эд, материалын хангамж, хадгалалт, ашиглалтын асуудал нийлээд чухлаар тавигддаг асуудлуудын нэг юм. Энэ талаарх асуудал нь удирдлагын шийдвэрт ч нөлөөлдөг байна. Материалын бүртгэлийг удирдлагын зүгээс авч үзвэл, материалын хангамж, ашиглалт, төлөвлөлт, захиалгын оновчтой хэмжээг тогтоон үнэлэх болон борлуулалтын төлөвлөгөөг боловсруулах зэрэг чухал элементэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.

Удирдлагын зүгээс материалын нөөцөөд ихээхэн хяналт тавьдаг бөгөөд хэрэв материалын нөөц хэт их байвал хадгалалтын зардал хэт их гарч тухайн материал болон бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, ингэснээр байгууллагын орлого болон ашгийг бууруулж ч болох байдаг.  Иймээс удирдлагын зүгээс материалын захиалгын оновчтой хэмжээг тодорхойлох шаардлагатай болдог. Захиалгын оновчтой хэмжээг тогтоохдоо дараах үе шатыг баримтална. Үүнд:

-          Одоо буй нөөцийн оновчтой хэмжээг тодорхойлох

-          Нөөцийнхөө оновчтой хэмжээг тодорхойлох

-          Агуулахын нярваас оновчтой хэмжээнд хүрэх материалын хэмжээг тодорхойлох

-          Бэлтгэн нийлүүлэгчдэд захиалга өгөх

-          Материалыг татан авах

-          Материалыг тавьж олгох

Бараа материалын хөдөлгөөн нь байнгын урсгал шинжтэй байдаг учраас түүний хангамжийн асуудлыг байж болох бүхий л мэдээллээр нь дэлгэрэнгүй нарийн тодорхойлох шаардлагатай.

            Материалыг оновчтой хэмжээгээр хадгалснаар үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангаж, илүүдэл зардал гаргахаас сэргийлнэ. Үүнд агуулахын нчрав ихээхэн үүрэгтэй. Материалын тоо хэмжээний бүртгэлийг нярав нэр төрлөөр нь агуулахын бүртгэлээр хөтөлдөг. Энэ нь нэг бүртчлэн бүртгэнэ гэсэн үг. 

            Агуулахын үлдэгдэл оновчтой хэмжээнээс бага байвал нярав худалдан авах захиалга бэлтгэх, хангамжийн алба бэлтгэн нийлүүлэгчийг сонгож, захиалга  хийх буюу гэрээ хийнэ.  Харин бэлтгэн нийлүүлэгчээр тодорсон байгууллага захиалгат хугацаанд материалыг ачуулсан байх ёстой. Ачуулж ирсэн материалыг хүлээн авах тасаг, агуулахад тусгайлан хүлээн авч, баримт бүрдүүлнэ. Материалыг хүлээн авах үйл ажиллагаа нь дараах байдлаар явагддаг. Үүнд:

-          ирсэн материалыг задлан шалгаж, дагалдах баримттай тулгаж үзэх

-          захиалгатай тохирч буй эсэхийг шалгах

-          материалын орлогын ордер бичиж холбогдох нэгжид хүлээлгэн өгөх

-          шалгалтаар илэрсэн зөрүүг хангамжийн албанд мэдэгдэх

-          шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэлийн болон тоо хэмжээний шалгалт хийх

-          материалыг агуулахад шилжүүлэх

Материалын орлогын ордерт:

-          захиалгын дугаар

-          бүртгэх дансны дугаар

-          бэлгэн нийлүүлэгчийн нэр

-          тээвэрлэлтийн тухай үзүүлэлт

зэргийг тусгаж 4 хувь үйлдэнэ. Эдгээрийг хүлээн авах тасагт, хэрэгцээт цех тасагт, бүртгэл хяналтын албанд, өөртөө  гэж тус тус өгнө. НББ-ийн хэлтэс үүнд үндэслэн төлбөрийн баримт бэлтгэнэ. 

            Материал ирэхийн хамт бэлтгэн нийлүүлэгчийн төлбөрийн нэхэмжлэл дагалдан ирнэ. Нягтлан бодогчид нэхэмжлэл болон орлогын ордерыг тулган, хүлээн авсан материалын нэр төрөл, тоо хэмжээ, нэгжийн үнэ, үнийн дүн, үнийн хөнгөлөлт, зээлийн болон тээврийн нөхцөлтэй нийцэж буй эсэхийг шалгана. Хэрэв зөрүү гарвал энэ тухай баримт үйлдэж, холбогдох нэгж, хүмүүст илгээнэ.  Харин зөрүү үл гарвал нэхэмжлэлийг батална.

Гарч болох зөрүү, түүнийг шийдвэрлэх арга зам:

Захиалгаас дутуу ирсэн-энэ нь нэхэмжлэлд ороогүй байж болно. Энэ тохиолдолд залруулга хийхгүй.Захиалга дутуу боловч нэхэмжлэлд гүйцэт байвал ирсэн болон авсан зүйлсийн дүнгээр төлбөрийг хийнэЗахиалснаас илүү материал ирсэн-энэ нь нэхэмжлэлд орсон материалыг хүлээн авах боломжтой бол материалыг хүлээн авч, төлбөрийг нэхэмжлэгдсэн дүнгээр хийж болно. Илүү материал хүлээн авах шаардлагагүй бөгөөд хэрэгцээгүй байвал, хүлээж авахгүйгээр бэлтгэн нийлүүлэгчээс шийд иртэл хадгална. Захиалсан зүйлсээс чанарын шаардлага хангаагүй, эвдэрч гэмтсэн бол буцааж ачуулах эсвэл үнийн хөнгөлөлт хүсээд шийд иртэл хүлээнэ.

Бараа материалыг анхны өртгөөр нь үнэлж, орлогод авна. Анхны өртөг нь

худалдан авсан үнэ ба түүнийг олж бэлтгэхтэй холбогдон гарсан зардлыг нэмж тодорхойлно. Бараа материалын анхны өртгийг тодорхойлох нь түүнийг тавьж  олгох, зарцуулахад баримтлах өртгийг тодорхойлж байна гэсэн үг юм.

            Олж бэлтгэх зардал гэдэгт /бэлтгэлтийн ажиллагааны зардал/ тээврийн зардал, гаалийн татвар, худалдааны татвар, захиалга хийх, материал хүлээн авах, задлах, шалгах, ачиж буулгах, хадгалах зардлууд тус тус орно.

            Олж бэлтгэх материал олон төрөл зүйлтэй байна. Эдгээрээс хамааран гарч байгаа зардлын зарим нэг хэсэг нь тухайн төрлийн материалд хамааралтайгаар гарсан нь илэрхий. Ийм зардлыг тухайн төрлийн материалын өртөгт шууд оруулна. Зарим нэг зардал нь бөөнөөр нь худалдан авсан материалд нийтэд нь нэг дүнгээр гарсан байдаг. Ийм төрлийн зардлыг материалын төрөлд хуваарилах шаардлагатай.

            Бөөнөөр гарсан олж бэлтгэх зардлыг материалын төрөлд хуваарилахдаа худалдан авсан үнийн 1Ґ-т ногдох зардлын дүнгээр хуваарилна.

Томъёолбол:

 

Нэг төрлийн материалд ногдох             Бэлтгэлтийн ажиллагааны зардал

                                                            =   ------------------------------------------------------

     зардлын дүн мөнгөөр                              Худалдан авсан үнийн дүн

Жишээ нь: Компани 2 төрлийн материалыг тус бүр 500кг-ийг худалдан авсан ба 1-р материалын үнэ 150000Ґ, 2-р материалын үнэ 100000Ґ бөгөөд тэдгээрийг хамтад нь тээвэрлэж ирэхэд 50000Ґ-ийн тээврийн зардал гарсан гэж үзэн хуваарилалтыг хийж, материал тус бүрийн анхны өртөг болон нэгжийн өртгийг тодорхойлъё,

Худалдан авалтын үнийн нэг төгрөгт ногдох зардал = 50000Ґ/(150000Ґ+100000Ґ)=0.2Ґ

 

1-р материалд:   150000*0.2=30000Ґ-ийн тээврийн зардал хуваарилагдаж, анхны өртөг нь 180000Ґ (150000Ґ+30000Ґ); нэгжийн өртөг нь 360Ґ (180000Ґ/500кг) болсон байна.

2-р материалд:  100000Ґ*0.2=20000Ґ-ийн тээврийн зардал хуваарилагдаж, анхны өртөг нь 120000Ґ (100000Ґ+20000Ґ); нэгжийн өртөг нь 240Ґ (120000Ґ/500кг) болсон байна.

            Зарим төрлийн материалын худалдан авсан үнийн зөрүү нь хэт их байвал, бэлтгэлтийн ажиллагааны зардлыг хуваарилахдаа материалын жингийн, эсвэл тоо хэмжээний харьцаагаар гэх мэт аргыг хэрэглэн хуваарилж болно. Үүнээс гадна бэлтгэлтийн ажиллагааны зардлыг тусад нь тусгай дансанд хуримтлуулан бүртгэж байгаад тайлангийн үеийн эцэст худалдан авсан үнийн 1Ґ-т ногдох коэфициентын тусламжтайгаар агуулахад хуваарилагдаагүй үлдсэн материал, дуусаагүй үйлдвэрлэлийн үлдэгдэл, борлуулсан бүтээгдэхүүний өртөг зэрэгт хуваарилж болно. Энэ арга нь тухайн материалд хамаарах зардлыг бүх материалд хуваариладагаараа дутагдалтай байдаг. /Материалыг худалдан авч орлого болгохтой холбогдох бүртгэлийг  санхүүгийн дунд шатны бүртгэл хичээлээр үзсэнээ сэргээж үзээрэй. /

Материалын хадгалалт, зарцуулалтын бүртгэл:

            Материал түүхий эдийг хүлээн авсанаас эхлээд үйлдвэрлэлд тавьж олгох хүртэл агуулахад хадгална. Материалыг хадгалахад мөрдлөг болгодог дараах нийтлэг зарчмууд байдаг. Үүнд:

·         Бүртгэгдэх дансадаар нь төрөлжүүлэн хадгалах

·         Байнга өдөр дутам хэрэглэдэг материалыг авах болон гаргахад хялбар байдлаар хадгалах

·         Нэг цех, дамжлагад хэрэглэх материалыг нэг доор байрлуулах

·         Агааржуулалт, тасалгааны зохих түвшний дулаан зэрэг тусгай нөхцөл шаарддаг материалыг зохих нөхцлийг ханган хадгалах

Материал, түүхий эдийг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар тавьж олгоход зохих журмын дагуу холбогдох шаардах хуудас, лимитийн карт зэрэгт үндэслэнэ. Шаардах хуудсыг материалыг авч хэрэглэх гэж байгаа цех тасгийн удирдлага, мастер, ээлжийн ахлагч бичнэ. Шаардах хуудсанд материалын нэр, тоо хэмжээ, агуулахын дугаар, батлагдсан тоо хэмжээ, хэрэглэх цех тасаг, нярвын нэр, хүлээж авсан огноо гэх мэт үзүүлэлтүүдийг тусгасан байна.

            Материалыг материалыг тавьж олгохдоо, шаардах хуудсаар ажлын захиалгын өртгийн хуудас, болон үйлдвэрлэлийн өртгийн тайланд бичилт хийнэ. Үүнээс гадна *материал* дансны кредитээс, *үйлдвэрлэлийн зардал* /ДҮ/, *үйлдвэрлэлийн нэмэлт зардал* дансадын дебетэд бичилт хийнэ.

Материалын зарцуулалтын өртгийг тооцох:

            Материалын зарцуулалтын өртгийг тооцох аргуудаас оновчтой хэлбэрийг сонгон авч тухайн материалын зарцуулалтын өртгийг тодорхойлно. Материалын зарцуудалтын өртгийг тооцох аргууд нь материалын бүртгэлийн ямар системийг ашиглаж байгаагаас /байнгын болон цаг үеийн систем/ зарцуулалтын өртөг өөр өөр байдлаар тооцоологддог байна.

            Материалын зарцуулалтын өртгийг тооцоолох дараах аргууд байдгийг бид дунд шатны бүртгэл хичээлээр үзсэн билээ. Түгээмэл хэрэглэгддэг арга /САЭЗ, ЭАЭЗ, ДӨА/ тус бүрээр байнгын болон цаг үеийн системийн үе дэх материалын зарцуулалтын өртгийг тооцоолох ерөнхий аргачлалыг авч үзье.

Эхэлж авснаасаа эхэлж зарлагадах /ЭАЭЗ - FIFO/  - байнгын систем болон цаг үеийн системийн алинаарч ч бараа материалаа бүртгэж байсан, эхний үлдэгдлээс эхлэн орж ирсэн дарааллын дагуух өртгөөр нь материалын зарцуулалтын өртгийг тооцоолно.

Сүүлд авснаасаа эхэлж зарлагадах /САЭЗ - LIFO/ - байнгын системийн үед  зарлага гарсан өдрийн өмнөх байдлаар хамгийн сүүлд орсон дарааллаарх өртгөөр нь урагш тооцоолно. Цаг үеийн системийн үед зарлаг хэдийд гарсаныг үл харгалзан хамгийн сүүлд авсан орлогын үнэлгээнээс эхлэн сарын эцэст зарцуулсан материалын өртгийг тооцоолно.

Дундаж өртгийн арга /ДӨА / - байнгын системийн үед зарлага гарах, орлого авах тухай бүрд дундаж өртгийг шинэчлэн тооцож, зарцуулалтын өртгийг тооцоолно. Дараагийн орлого орж ирэх хүртэлх зарцуулалтын өртгийг тухайн дундаж өртгөөр тооцоолох бөгөөд энэ дундаж өртгийг хөдөлгөөнт дундаж өртөг гэнэ. Цаг үеийн системийн үед дундаж өртгийг сарын эцэст 1 удаа тооцож, түүгээрээ бүх зарцуулалтаа үнэлдэг бөгөөд энэ дундаж өртгийг жигнэсэн дундаж өртөг гэнэ.

Материалын үлдэгдлийг үнэлэх:

            Тайлангийн хугацааны эцэст балансанд харуулахдаа өртөг болон зах зээлийн үнийн аль багаар үнэлэх аргыг ашиглана. Энэ аргыг хэрэглэхдээ дараах үзүүлэлтүүд тус бүрээр тооцоолно. Үүнд:

·         Зүйл тус бүрээр

·         Төрөл тус бүрээр

·         Нийт дүнгээр

Эдгээр үзүүлэлтээр үнэлнэ гэдэг нь, тухайлбал, бараа материалын нэр төрөл тус бүрээр тооцохдоо нэр төрөл тус бүрийн өртгийг зах зээлийн үнэтэй харьцуулан аль багаар нь бараа материалын үлдэгдлийг тодорхойлно.

            Зах зээлийн үнэ болон өртгийн аль багаар нь бараа материалыг үнэлэхдээ зах зээлийн цэвэр борлуулалтын үнээс ихгүйгээр зах зээлийн доод үнээс багагүйгээр үнэлэх зарчмийг баримтална. үүнтэй холбоотойгоор зах зээлийн үндсэн 3 дүрэм тодорхойлогдоно.

Борлуулах дээд үнэ нь борлуулалтын өртгөөс их,  борлуулалтын өртөг нь доод үнээс их байх (дээд үнэ > боруулалтын өртөг> доод үнэ)Дээд үнэ нь боруулалтын өртгөөс бага, борлуулалтын өртөг нь доод үнээс их байх (дээд үнэ < борлуулалтын өртөг > доод үнэ)Дээд үнэ нь боруулалтын өртгөөс их, борлуулалтын өртөг нь доод үнээс бага байх (дээд үнэ > борлуулалтын өртөг < доод үнэ)

/*Дунд шатны бүртгэл* хичээлийн *Бараа материал, үнэ бүхий зүйлсийн үлдэгдэл тооцох* сэдвийг үзээрэй/

Бараа материалын хяналт:

Бараа материалыг хянах хяналтын 2 түвшин байна. Үүнд:

Зарцуулалтын тоо хэмжээний хяналтХадгалалт, захиалгын тоо хэмжээний хяналт

Хангамжийн болон үйлдвэрлэлийн удирдлагын хэмжээнд гарч байдаг хяналт нь захиалгын болон хадгалалтын хяналтыг чухалчлан авч үздэг байна.

Материалын хяналт нь:

үйл ажиллагааны үр ашгийг бууруулахгүйн тулд материалын нөөцийг хяналтын хэмжээнд байлгахашиг олох боломжтой байх үүднээс аль болох бага өртөг бүхий материалыг олж бэлтгэх

гэсэн 2 үндсэн нөхцөлийг хангана.  Иймд материалын хяналтын үндсэн зорилго нь зөв үнээр боломжтой нөөцтэй байхын тулд захиалгыг цаг тухайд нь хийж, түүний нөөцөд хяналт тавьж байх явдал юм.

            Материалын хяналтыг зохион байгуулахад нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардагдах хугацаа, нэгжийн өртөг, материалын овор хэмжээ зэрэг нь нөлөөлж байдаг.

Материалын оновчтой захиалгыг хугацаанд нь хийж байх аргууд байдаг. Эдгээрээс дараах аргуудыг авч үзье. Үүнд:

Захиалгын мөчлөгийн аргаТүүвэр шалгалтын аргаХамгийн их болон хамгийн бага арга /махимум, минимум арга/

Захиалгын мөчлөгийн арга:  бэлэн буй материалыг тодорхой мөчлөгөөр үйлдвэрлэлд зарцуулахын тулд тодорхой графикаар татан авч байх. Хяналтын мөчлөг нь тухайн компани болон материал, материалын төрөл тус бүрд өөр өөр байна.

Түүвэр шалгалтын арга: энэ аргын үед материалын үнэ болон хэрэглээний ач холбогдлоор нь ангилан А, В, С гэсэн 3 бүлэгт хуваана. А бүлэгт хамгийн өндөр үнэтэй чухал материалыг хамруулан хяналтыг маш хатуу тавина. Б бүлэгт үнэ болон ач холбогдлын түвшин дундаж байх бөгөөд гэнэтийн хяналттай. С бүлэгт үнэ хямд, их хэмжээтэй, хяналтын түвшин доогуур, жилийн эцэст тооцдог.

Минимум, махимум арга: энэ аргыг материалын хамгийн дээд болон доод хэмжээг тодорхойлон түүнд үндэслэн материалын захиалга, зарцуулалтыг гүйцэтгэдэг. Хамгийн бага хэмжээ нь дараагийн захиалга хүртэл материалын дутагдалд орохгүйн тулд тогтоосон аюулгүйн нөөцийн хэмжээтэй байх явдал. Хамгийн их хэмжээ гэдэг нь захиалгын хэмжээтэй тэнцүү байна.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2014-10-15 -

Бичсэн: Зочин
баярлалаа
Бичлэг

P2014-04-04 -

Бичсэн: Зочин
хэрэгтэй юм байна баярлалаа инээх
Бичлэг



:-)
 
xaax