P2009-05-18 - Зардлын ангилал

Зардал өртгийн ангилал

Зардлын ангилалт

            Өртгийн мэдээллийн системийг боловсронгуй болгоход өртөг зардлын ангилалт чухал ач холбогдолтой. Зардлыг хэд хэдэн зүйлээр ангилдаг. Үүнд:

            1-рт: үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй уялдуулан ангилах

            2-рт: үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан ангилах

            3-рт: Үйлдвэрлэлийн нэгж үйл явцтай уялдуулан ангилах

            4-рт: бүртгэлийн үе шат буюу санхүүгийн бүртгэлд бүртгэх байдлаар нь ангилах

            5-рт: удирдлагын шийд гаргах болон сонголт хийх чиглэлээр нь

1. Үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй нь уялдуулан зардлыг

-          үйлдвэрлэлийн

-          үйлдвэрлэлийн биш зардал

гэж  ангилдаг.         

А. Үйлдвэрлэлийн зардлыг

-          үйлдвэрлэлийн шууд зардал

-          үйлдвэрлэлийн нэмэлт зардал

 гэж ангилдаг.

1. Үйлдвэрлэлийн шууд зардлыг:

                                    -шууд материалын зардал

                                    -шууд  хөдөлмөрийн зардал гэж ангилна.

            Шууд материалын зардал гэдэг нь өртгийн обьектод эдийн засгийн үндэслэлтэйгээр шууд хамаатуулж болох материал, түүхий эд юм.Энэ нь тодорхой орц хэмжээтэй байдаг.Өөрөөр хэлбэл анхны баримтаар нь хамаатуулан зардлыг орцын хэмжээгээр нь тооцоолох боломжтой байдаг.Нэгжийн өртөгийг тодорхойлох боломжтой байна гэсэн үг.

Шууд хөдөлмөрийн зардал гэдэг нь өртөгийн обьектод эдийн засгийн үндэслэлтэйгээр шууд хамрах  зарцуулсан хөдөлмөрийн тоо хэмжээ, түүний  нэгжийн үнээр үржүүлсэн зардал юм.

2. Үйлдвэрлэлийн нэмэлт зардал  гэдэг нь шууд бус материалын  зардлаар шууд бус хөдөлмөрийн зардал мөн бусад шууд биш зардлуудыг нэмсэнтэй тэнцүү.

Шууд бус материалын зардалд шууд материалд ордоггүй бусад бүх материалын зардлыг хамруулдаг. Энд туслах материалууд, шинээр нэмэгдсэн материалуудыг оруулж болно.

            Шууд бус хөдөлмөрийн зардалд тодорхой нэгж бүтээгдэхүүнийг үйлдэврлэхэд оролцдоггүй ч , түүний  хөдөлмөр нь үйлдвэрлэлийг тасралтгүй хэвийн явагдахад зайлшгүй шаардлагатай болдог ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн хөлс юм.

Бусад шууд бус зардалд  түрээсийн, даатгалын, хөрөнгийн  дулааны, цахилгааны засварын , цалингийн татварын жижиг багаж зэмсэгийн зардлууд болон бусад үйлдвэрлэлтэй холбоотой жижиг зардлууд орно.

Б. Үйлдвэрлэлийн биш зардалд

-          удирдлагын зардал 

-          маркетинг борлуулалтын зардал

Удирдлагын зардалд, конторын байр, тавилга эд хогшлын түрээс, хөрөнгийн татварын зардал, хөндлөнгийн хяналт шалгалт /аудитын / зардал, хууль зүйн зардал, нийгмийн даатгалын, холбоо , бичиг хэргийн зардал зэрэг удирдлагатай холбоотойгоор гарах бусад жижиг зардлууд орно.

2. Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан зардлыг

                        -хувьсах зардал

                        -тогтмол зардал

                        -хэсэгчилж хувьсах зардал

гэж ангилдаг.

            Хувьсах зардал гэдэг нь

            1.Үйлдвэрлэлийн хэмжээтэй шууд хамааралтайгаар  дүрэм нь  тодорхойлогддог.

            2.Тодорхой хүрээнд үйлдвэрлэлийн хэмжээ тодорхойлохд нийт хэмжээ  -өөрчлөгдөвч        нэгжид ногдох зардал нь тогтмол байдаг.

            3.Үйл ажиллагааны нэгжид шууд харьцуулж болох

            4.Удирдлагын тодорхой түвшинд хянагдахуйц шаардлагатай гэсэн онцлог бүхий зардлуудыг хамруулахаас гадна шууд материалын зардал, шууд  биш зардал, үйлдвэрлэлийн нэмэлт зардлаас хувьсах хэсэг нь энд хамарч болно.

Үйлдвэрлэлийн хуьвсах нэмэлт зардлууд тээвэрлэлтийн зардал, түлш, шатахууны зардал, барааны гэмтэл, заслын зардал, илүү цагийн зардал ачиж буулгах ачааны зардлууд г.м зардлууд хамардаг.

Тогтмол зардал нь:

            1.Бүтээгдэхүүний хэмжээ  өөрчлөгдөж байхад харьцангуй тогтмол байдаг.

            2.бүтээгдэхүүний хэмжээ өөрчлөгдөж байхад нийт хэмжээ тогтмол байв ч нэгжид ноогдох зардал нь дагаж өөрчилөгддөг.

            3.Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гүйцэтгэсэн  ажил үйлчилгээний өртөгт тухайн шийдвэрээр эсвэл зардал нь тусгай аргаар шингээгддэг.

            4.Хяналтын хариуцлага нь үйл ажиллагааны доод шатанд хамрахдаа илүү гүйцэтгэх  удирдлагад хамардаг.

            5.Гол төлөв цаг хугацаандаа хамардаг.

Бүтээгдэхүүний хэмжээ хамардаггүй тодорхой зардал гэдэг нь үйлдвэрлэлийн удирдлагын цалин хөлс,   патентын эдлэл даатгалын болон харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний зардал, засвар үйлчилгээний зардлууд г.м зардлуудыг хамаатуулж ойлгоно.

Хэсэгчилэн хувьсах зардал .

Зарим зардал нь бүтээгдэхүүний тоо хэмжээ өөрчлөгдөхөд дагаж өөрчилөгддөг. Харин зарим хэсэг нь харьцангуй тогтмол байдаг зардлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл зарим хэсэг нь хувьсах зардлын, зарим хэсэг нь тогтмол зардлын шинжийг агуулдаг зардлыг хэсэгчилэн хувьсах зардал гэдэг. Өөрөөр хэлбэл цахилгааны  зардлын хэвийн ажлын цагт гэрэлтүүлж байгаа хэсэг нь тогтмол, харин илүү цагаар ажиллах үед гэрэлтүүлж байгаа хэсэг нь хувьсах зардал юм.

3. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа үйл явцтай уялдуулан зардлыг ангилах

Бүтээгдэхүүн нь зардал тооцох  1 нэгжээс нөгөөд шилжихдээ түүнд хамрах шууд зардал болон үйлдвэрлэлийн нэмэлт зардлын зарим хэсгийг өөртөө агуулан шилждэг. Энд өртгийн обьект нь эдгээр  тасаг нэгж хэсгүүд болох бөгөөд зардлыг энэ обьектод хамаатуулан ангилж бүртгэнэ. Энд тасгийн өөрийн өртөг тодорхойлогдоно.Тасаг нь үйл ажиллагааны доод шатны нэгж болон тасгийн өөрийн өртгийг үйл ажиллагааны үр дүнг тодорхойлохын тулд хэрэглэнэ.  Тасгийн жинхэнэ өөрийн өртөг нь тасгийн төлөвлөлт болон өртөгтэй зэрэгцүүлэн тодорхойлогдоно. Ихэнх үйлдвэрлэл бүтээгдэхүүнээ дамжлагаар үйлдвэрлэдэг.энд 1 тасгаас нөгөө дамжлага хагас боловсруулсан бүтээгдэхүүнд шилжих учраас тасгийн өөрийн өртөгийг тодорхойлох шаардлагатай болно.

4. Үйлдвэрлэлийн нэгж хэсгүүдэд уялдуулан зардлыг ангилах:

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь бүхэлдээ 2 төрөлд хуваагдаж болно.

Тухайлбал:

-          үйлдвэрлэлийн нэгж хэсгүүд

-          үйлчилгээний нэгж хэсгүүд

1. Үйлдвэрлэлийн тасагт бүтээгдэхүүн эсвэл түүний эд анги хийгдэж байдаг. Гарсан зардлыг тэр бүтээгдэхүүнд тооцох ёстой. Үндсэн үйлдвэрлэлийн тасгийн хажууд засварын газар, цайны газар г.м  үйлчилгээний тасгууд байж болдог. Энэ нь үндсэн үйлдвэрлэлийн хэвийн үйл аижллагааг хангадаг үйлчилгээний хэсгүүд юм.

Үндсэн үйлдвэрлэл болон үйлчилгээний тасгийн зардал бүтээгдэхүүний өртөгт шингэдэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой зардлуудыг үндсэн үйлдвэрлэлийн цех тасагт ангилан хамаатуулж байдаг бөгөөд эдгээрийг тасгийн шууд зардал гэж нэрлэдэг. Хэрвээ энэ зардал нь хэд хэдэн тасгийн хооронд хуваарилагдаж байвал тасгийн шууд бус зардал гэж нэрлэдэг.

 

2. Үйлчилгээний тасгийн зардлууд нь үндсэн үйлдвэрлэлийн цех тасгуудын хувьд тасгийн шууд биш зардал болдог. Нэгэнт шууд биш зардал болдог учраас ямар нэг аргаар тооцоологдох хуваарилагдаж бүтээгдэхүүний өртөгт шингэдэг. Үйлдвэрлэлийн цех тасгуудад нийтлэг болон нийлмэл зардлууд гарна.

Нийлмэл зардлыг зарим тохиолдолд  хамсарсан зардал гэдэг. Нийлмэл буюу хамсарсан гэдэг нь үйлдвэрлэл үйлчилгээний  нэг процессийн явцад 2 буюу түүнээс дээш төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гардаг ялгаж үл болох нэг зардал. Жишээ нь: 1-р үйлдвэрлэлийн процесст улаан буудайг тээрэмд оруулахад дээд гурил, 1-р гурил, хивэг тус тус гарна. Энэ бол хамарсан үйлдвэрлэлийн процесс. Энэ үйлдвэрлэлийн процесст гарч байгаа зардал нь нийлмэл буюу хамсарсан зардал гэж нэрлэгддэг. Хамсарсан зардлыг тусгай аргуудаар хуваарилдаг.

Нийтлэг зардал гэдэг нь 2 болон түүнээс дээш тооны бүтээгдэхүүн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж үйлчилгээний зардал юм. Жишээлбэл маркетингийн алба хэсгүүдийн хувьд нийтлэг зардал болно.

5. Санхүүгийн бүртгэлд тусгагдах байдлаар нь  зардлыг ангилах

Санхүүгийн бүртгэлд тусгагдах байдлаар нь  зардлыг капиталчилагдах болон орлого олох зардал гэж 2 ангилдаг.

            Капиталчилагдах зардал гэдэг нь ирээдүйд   ашиг олох зорилгоор өнөөдөр хөрөнгөнд тооцогддог зардал. Тухайлбал удаан эдэлгээтэй хөрөнгийг бэлтгэхтэй холбогдож гарсан зардлууд мөн их засварын зардлууд г.м зардлууд.

            Орлого олох зардал гэдэг нь тухайн тайлангийн хугацаанд  ашиг авчирдаг.Тэр үеийнхээ үйл ажиллагааны зардалд бүртгэгддэг зардлыг хэлдэг.

Тайлангийн үеийн орлого, зардлыг үнэн зөв тодруулж бүртгэж байх нь тухайн үеийнхээ үйл ажиллагааны үр дүнг үнэн бодитой  тодруулахад чухал ач холбогдолтой учраас зардлын энэ ангилал ихээхэн ач холбогдолтой.

6. Удирдлагын шийдвэр гаргахтай холбогдож зардлыг ангилах

            Үйлдвэрлэл, үйл ажиллагааны явцад хэд хэдэн хувилбараас аль илүү үр  ашигтайг нь сонгох асуудал  байнга тулгарна. Энд  тухайн байгууллагын шийд гаргахтай холбоотой олон  хүчин зүйл,  төрөл бүрийн зардлууд гарна.

Уг зардлуудыг ялгавартай зардал, зайлшгүй зардал гэж 2 ангилдаг.

Зайлшгүй зардлыг

-          нөхөгдөхгүй буюу боломжгүй зардал

-          бодитой зардал

гэж 2 ангилдаг.

Өртгийн ангилал:

Зардлын бүртгэлийн гол зорилго нь бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өртгийг зөв тодорхойлох явдал юм.

Бүтээгдэхүүний өртгийг ерөнхий шинж байдлаар нь

-          төлөвлөлтийн өртөг

-          жинхэнэ өртөг

гэж  2 ангилдаг.

Төлөвлөлтийн өртгийг урьдчилан тооцоолдог бөгөөд үүнд норм үнэлгээг ашиглана. Жинхэнэ өртгийг нягтлан бодох бүртгэлийн тусламжтайгаар тодорхойлно.

Бүтцийн хувьд өртгийг:

-          Боловсруулалтын өртөг буюу шилжүүлэх өртөг = ШХЗ +ҮНЗ

-          Үйлдвэрлэлийн  зардлын өртөг= БӨ + ШМЗ

-          үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бүрэн өөрийн өртөг = ҮӨӨ + ҮБЗ

гэж тус тус ангилна. Энд: ҮӨӨ - үйлдвэрэлэлийн өөрийн өртөг, ҮБЗ - үйлдвэрлэлийн биш зардал / удирдлагын болон борлуулалтын зардал/

            Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг нь үйлдвэрлэлийн төрөл тус бүрээр тодорхойлно. Эдгээр өртгийг аль шатанд нь тодорхойлохыг төлөвлөлтөөр харуулна.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2020-12-21 -

Бичсэн: Зочин
Баярлалаа маш дэлгэрэнгүй зардлын талаарх бүх мэдээлэл багтжээ.
Бичлэг



:-)
 
xaax