P2014-11-04 - Үйлдвэрлэлийн өртгийн тайлан бэлтгэх бодлогууд
1.Өртгийн тайлан- Гологдол, хорогдолгүй. Жигнэмэгийн үйлдвэр Зуурах, Жигнэх гэсэн 2 цехтэй Жигнэх цехийн 2- р сарын үйл ажиллагааны талаар дараах мэдээлэл өгөгджээ. (төгрөгөөр) Зуурах цехээс хүлээн авсан өртөг 57600 Жигнэх цехэд нэмэгдсэн өртөг: Материал 84000 Хөдөлмөр 69120 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 57600 9-р сард Зуурах цехээс 18000 кг бүтээгдэхүүнийг хүлээн авсан ба 12000 кг жигнэмэгийг агуулахад шилжүүлсэн байна. 9-р сарын эцсээр 6000 кг бүтээгдэхүүн дуусаагүй үйлдвэрлэлд байсан ба тэдгээр нь материалын зардлын хувьд 80 хувь, хувиргалтын зардлын хувьд 40 хувь дуусвар болсон байв. Гүйцэтгэх нь: 1. Жигнэх цехийн өртгийн тайлан бэлтгэ. 2. Жигнэх цехээс шилжүүлсэн бүтээгдэхүүний журналын бичилтийг бэлтгэ. 2. Өртгийн тайлан- Хэвийн хорогдол. Од компани гурил үйлдвэрлэдэг бөгөөд өртөг тооцох технологийн үе шатны аргыг ашигладаг. Уг компани үйлдвэрлэлийн хоёр цехтэй. Хоёрдугаар цехийн 8-р сарын үйл ажиллагааны талаар дараах мэдээлэл өгөгджээ. Нэгж Өртөг (төгрөгөөр) Өмнөх цехээс ирсэн 24800 248000 Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл (80% иж бүрдэлтэй) 4000 Хоёр дахь цехэд нэмэгдсэн өртөг: Материал 1607400 Хөдөлмөр 1210000 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 1007600 Хоёрдугаар цехийн үйлдвэрлэлийн процессын эхэнд бүх материалыг зарцуулдаг бөгөөд 2000 нэгж үйлдвэрлэлийн явцад хэвийн хорогдол болсон. Уг хорогдлыг үйлдвэрлэлийн процесс 50 хувь дуусвар болох үеэр шалгалт хийн илрүүлдэг. Гүйцэтгэх нь: 1. Хоёрдугаар цехийн өртгийн тайлан бэлтгэ. 2. Хоёрдугаар цехээс шилжүүлсэн бүтээгдэхүүний журналын бичилтийг бэтгэ. 3. Өртгийн тайлан- Хэвийн хорогдол . МонМах компани нь төрөл бүрийн лаазалсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх лроцесс нь Жижиглэн бэлтгэх, Амтлах, Савлах гэсэн 3 цехээр дамжиж явагддаг байна. Амтлах цехэд үйлдвэрлэлийн процесс 90 хувь дуусвар болох үеэр шалгалт хийж хорогдол илрүүлдэг бөгөөд хэвийн хорогдол нийт үйлдвэрлэлийн 5 хувиар тооцоологддог. 1-р сарын туршид Амтлах цехэд 120000 нэгж бүтээгдэхүүнийг өмнөх цехээс хүлээн авч үйлдвэрлэлд оруулсан байна. 1-р сарын эцсээр дуусаагүй үйлдвэрлэлд 20000 нэгж байсан ба бүх материал зарцуулагдсан, хувиргах зардлын хувьд 80 хувь иж бүрдэл болсон байв. Савлах цехэд Амтлах цехээс 94000 нэгж бүтээгдэхүүнийг шилжүүлсэн. Өртгийн талаар дараах мэдээлэл өгөгдсөн байна. Тухайн цехэд нэмэгдсэн өртөг (төгрөгөөр) Материал 1623840 Хөдөлмөр 1384800 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 1154000 Өмнөх цехийн өртөг 564000 Гүйцэтгэх нь: 1. Амтлах цехийн үйлдвэрлэлийн өртгийн тайланг бэлтгэ. 2. Амтлах цехээс Савлах цехэд шилжүүлсэн бүтээгдэхүүний өртгийг бүртгэх журналын бичилт хий. 4. Өртгийн тайлан-Хэвийн бус гологдол Угалз компани гэр ахуйн модон эдлэлийг Зүсэх, Угсрах, Өнгөлөх гэсэн 3 цехээр дамжуулан үйлдвэрлэдэг. Уг компанид гологдол гарвал түүнийг хэвийн бус хорогдлоор тооцдог байна. Өнгөлөх цех Угсрах цехээс 6-р сард 8000 нэгжийг нэг бүр нь 1800 төгрөгийн өртөгтэйгээр хүлээн авсан. Эдгээр бүтээгдэхүүнээс 6000 нэгжийг бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлж, дуусаагүй үйлдвэрлэлд 1600 нэгж (материал 100%, хувиргалтын зардалд 50% зарцуулсан.) бүтээгдэхүүн үлдсэн. Үйлдвэрлэлийн явцад 400 нэгж бүтээгдэхүүн хорогдсон. Түүнд бүх материал, хувиргалтын зардлын 3/4 нь зарцуулагдсан байна. 6-р сард нэмэгдсэн өртөг. (төгрөгөөр) Материал 16000000 Хөдөлмөр 11076000 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 6958000 Гүйцэтгэх нь: Өнгөлөх цехийн өртгийн тайлан бэлтгэж, журналын бичилт бэлтгэ. 5. Өртгийн тайлан- Хэвийн ба хэвийн бус гологдол. Орд компани Түүхий тоосго үйлдвэрлэх, Тоосго шатаах гэсэн 2 цехтэй. Түүхий тоосго үйлдвэрлэх цехийн 3-р сарын үйл ажиллагааны талаар дараах мэдээлэл өгөгджээ. Үйлдвэрлэж эхэлсэн 100000 нэгж Дараагийн цехэд шилжүүлсэн 60000 Тухайн цехэд нэмэгдсэн өртөг: (төгрөгөөр) Материал 6950000 Хөдөлмөр 5518000 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 4761500 Түүхий тоосго үйлдвэрлэх цехэд бүх материалыг үйлдвэрлэлийн процессын эхэнд зарцуулдаг. Хэвийн гологдол нийт үйлдвэрлэлийн 6 хувиар тооцоологддог бөгөөд гологдлыг үйлдвэрлэлийн процесс 80 хувь дуусвар болох үеэр шалгаж илрүүлнэ. Дуусаагүй үйлдвэрлэлд 70 хувь хувиргалтын зардал бүхий 30000 нэгж бүтээгдэхүүн байсан. Гүйцэтгэх нь: Тоосго үйлдвэрлэх цехийн өртгийн тайлан бэлтгэж, журналын бичилт бэлтгэ. 6. Өртгийн тайлан- Хэвийн ба хэвийн бус гологдол. Орд компани Түүхий тоосго үйлдвэрлэх, Тоосго шатаах гэсэн 2 цехтэй . Тоосго шатаах цехийн 4-р сарын үйл ажиллагааны талаар дараах мэдээлэл өгөгджээ. Нэгж Өртөг (төгрөгөөр) Өмнөх цехээс хүлээж авсан 60000 11100000 Дуусаагүй үйлдвэрлэл эцсийн үлдэгдэл 6000(90 хувь иж бүрдэлтэй) Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 50000 Тухайн цехэд нэмэгдсэн өртөг: Материал 2800000 Хөдөлмөр 5911500 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 4504000 Хэвийн гологдол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 5 хувиар тооцоологддог бөгөөд түүнийг үйлдвэрлэлийн процесс 100 хувь дуусвар болох үеэр шалгалт хийж илрүүлдэг байна. Гүйцэтгэх нь: Тоосго шатаах цехийн өртгийн тайлан бэлтгэж, журналын бичилт бэлтгэ. 7.Өртгийн тайлан- Материалын нэмэгдэл. О компани талх үйлдвэрлэдэг бөгөөд Зуурах, Жигнэх гэсэн 2 цехтэй. 8-р сард Жигнэх цехэд Зуурах цехээс хүлээн авсан бүтээгдэхүүнд 120000 нэгж материалыг нэмсэн байна. Уг материалын хэмжээгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгджээ. 8-р сарын эцсээр үйлдвэрлэлд 60000 нэгж бүтээгдэхүүн (1/3 иж бүрэлтэй) байсан ба өмнөх цехээс 300000 нэгж бүтээгдэхүүн хүлээн авсан байна. Өртгийн талаар дараах мэдээлэл өгөгджээ. (төгрөгөөр) Өмнөх цехийн өртөг 7770000 Жигнэх цехийн өртөг: Материал 13440000 Хөдөлмөр 9500000 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 7410000 Гүйцэтгэх нь: Жигнэх цехийн 8-р сарын өртгийн тайлан бэлтгэж, журналын бичилт бэлтгэ. 8. Материалын нэмэгдэл- Хэвийн хорогдол. А компани 1, 2 гэсэн цехүүдээр дамжуулан үйлдвэрлэлээ явуулдаг ба 2-р цехийн 1-р сарын үйл ажиллэгээны талаар дараах мэдээлэл өгөгджээ. (өртөг- төгрөгөөр) Нэгж Өртөг Өмнөх цехээс хүлээн авсан 40000 90000 Тухайн цехэд нэмэгдсэн өртөг: Материал 348000 Хөдөлмөр 273800 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 251896 Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл 10000 нэгж (1/2 иж бүрдэлтэй) Хоёрдугаар цехэд 20000 нэгж материалыг нэмж зарцуулан тэр хэмжээгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн байна. Хэвийн хорогдол нийт үйлдвэрлэлийн 2 хувиар тооцоологдох бөгөөд түүнийг үйлдвэрлэлийн процесс 80 хувь иж бүрдэлтэй нөхцөлд шалгалт хийж илрүүлдэг. Гүйцэтгэх нь: Хоёрдугаар цехийн өртгийн тайлан бэлтгэж, журналын бичилтийг хий. 9. Материалын нэмэгдэл- Хэвийн бус хорогдол. А компани хэвлэлийн цехтэй. Уг цехийн 10-р сарын үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээлэл өгөгджээ. Нэгж Өртөг (төгрөгөөр) Үйлдвэрлэж эхэлсэн 10000 520000 Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл 2000 (60 % иж бүрдэлтэй) Хэвийн бус хорогдол 500 (40 % иж бүрдэлтэй) Тухайн цехэд нэмэгдсэн өртөг: Материал 660000 Хөдөлмөр 609650 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 493950 Үйлдвэрлэлийн процессийн эхэнд 2000 нэгж материалыг нэмж оруулсан боловч тэр нь бүтээгдэхүүний тоо хэмжээнд нөлөөлөөгүй. Гүйцэтгэх нь: 10-р сарын өртгийн тайлан бэлтгэж, холбогдох журналын бичилтийг хий. 10. Өртгийн тайлан- Материалын нэмэгдэл зардалтай үеийн хэвийн ба хэвийн бус гологдол. З компани зайрмаг үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлийн процессийг Найруулах, Савлах гэсэн 2 цехээр гүйцэтгэдэг. Савлах цехэд Найруулах цехээс 20000 нэгж бүтээгдэхүүнийг 9-р сард хүлээн авч, үйлдвэрлэлийн хэмжээг 10000 нэгжээр нэмэгдүүлэх материал нэмж үйлдвэрлэлээ эхэлсэн байна. Хэвийн гологдол үйлдвэрлэлд орсон бүтээгдэхүүний нэг хувиар тооцоологдоно.. 9-р сарын эцсийн үйлдвэрлэлд 6000 нэгж (80% иж бүрдэл болсон) үлдэж, бэлэн бүтээгдэхүүнд 23000 нэгжийг шилжүүлсэн. Өртгийн талаар дараах мэдээлэл өгөгджээ. (өртөг- төгрөгөөр) Өмнөх цехийн өртөг 240000 Савлах цехэд нэмэгдсэн өртөг: Материал 750000 Хөдөлмөр 287000 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 229600 Гологдлыг үйлдвэрлэлийн процесс 90 хувь дуусвар болох үеэр шалгалт хийж илрүүлдэг болно. Гүйцэтгэх нь: Савлах цехийн өртгийн тайлан бэлтгэж, бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн бүтээгдэхүүний журналын бичилт хий. 11. Өртгийн тайлан, Хэвийн хорогдол- Дундаж өртгийн арга. Э компани үйлдвэрлэлийн 3 цехтэй 2-р цехэд үйлдвэрлэл 95 хувь дуусвар болох үеэр материал зарцуулж, үйлдвэрлэлийн процесс 80 хувь дуусвар болох үеэр шалгалт хийж хэвийн гологдлыг илрүүлдэг. 11-р сард 2-р цехийн талаар дараах мэдээлэл өгөгджээ. Нэгж Өртөг (төг-р) Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл 2000 (60% иж бүрдэл болсон) 1-р цехийн өртөг 69000 2-р цехийн өртөг: Материал 11900 Хувиргалтын зардал 18980 1-р цехээс хүлээн авсан 18000 144000 2-р цехийн зардал: Материал 161500 Хувиргалтын зардал 123370 Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл 2200 (90% иж бүрдэл болсон) Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 17000 Гүйцэтгэх нь: 2-р цехийн өртгийн тайланг дундаж өртгийн аргаар бэлтгэж, холбогдох журналын бичилтийг хий. 12. Өртгийн тайлан, хэвийн бус хорогдол- дундаж өртгийн арга. Н компани хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Уг цехэд бүх материалыг үйлдвэрлэлийн процессийн эхэнд тавьж олгодог. 10-р сард үйлдвэрлэлийн процесс 85 хувь иж бүрдэл болох үед шалгалт хийж гологдлыг илрүүлэн уг гологдлыг хэвийн бусаар тооцсон. 10-р сарын үйл ажиллагааны өртөг, үйлдвэрлэлийн хэмжээтэй холбоотой дараах мэдээлэл өгөгджээ. Үйлдвэрлэл: Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл (2/3 иж бүрдэлтэй) 4000 Үйлдвэрлэж эхэлсэн 40000 Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 32000 Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл (1/4 иж бүрдэлтэй) 10000 Өртөг: (төгрөгөөр) Дуусаагүй үлдэгдэлийн эхний үлдэгдэл : Материал 38900 Хөдөлмөр 25670 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 20800 Тухайн хугцааны үйлдвэрлэлд: Материал 145900 Хөдөлмөр 92630 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 79300 Гүйцэтгэх нь: 10-р сарын өртгийн тайланг бэлтгэж, бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн бүтээгдэхүүний журналын бичилтийг хий. 13. Өртгийн тайлан- Дундаж өртгийн арга-Материалын нэмэгдэл зардал.Асралт эмийн үйлдвэрийн 1-р сарын үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээлэлүүд өгөгджээ. Үүнд: А. Үйлдвэрлэл. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл (60% иж бүрдэл болсон) 12000 Дараагийн цехэд шилжүүлсэн 65000 Өмнөх цехээс хүлээн авсан 36000 Б. Гүйцэтгэх цехэд 20000 нэгжээр бүтээгдэхүүний хэмжээг өсгөх материалыг өмнөх цехээс хүлээн авсан бүтээгдэхүүнд нэмж үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн байна. 1 сарын эцсээр үйлдвэрлэлд байгаа бүтээгдэхүүн 80 хувь иж бүрдэл болсон байв. В. Өртөг: (төгрөгөөр) Өмнөх цехээс хүлээн авсан 70000 Тухайн хугцааны Материал 710400 Хөдөлмөр 352840 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 275968 Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл: Өмнөх цехийн өртөг: 18000 Гүйцэтгэх цехэд нэмэгдсэн өртөг: Материал 24000 Хөдөлмөр 17860 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 15200 Гүйцэтгэх нь:1-р сарын өртгийн тайлан бэлтгэж, хобогдох журналын бичилт хий. 14. Өртгийн тайлан- FiFo арга- хэвийн хорогдол. Оч компани Боловсруулах, Хэвлэх гэсэн 2 цехээр дамжуулан төрөл бүрийн зурагт хуудас, маягт үйлдвэрлэдэг. Хэвлэх цехийн 9-р сарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүд дараах байдлаар өгөгджээ. Нэгж Өртөг (төг) Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл: 2000(55% иж бүрдэл болсон) Боловсруулах цехийн өртөг 10800 Хэвлэх цехийн өртөг: Материал 7000 Хөдөлмөр 5400 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 2600 Боловсруулах цехээс хүлээн авсан 15000 64500 Хэвлэх цехэд нэмэгдсэн өртөг: Материал 182600 Хөдөлмөр 130968 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 110925 Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 12000 Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл 4000 (65% иж бүрдэл болсон) Жич: Хэвлэх цехэд үйлдвэрийн процесс 70 % дуусвар болох үеэр шалгалт хийж хэвийн хорогдлыг илрүүлдэг. Материалыг Хэвлэх цехэд үйлдвэрлэлийн процесс 50% дуусвар болох үеэр тавьж зарцуулдаг. Гүйцэтгэх нь: Хэвлэх цехийн өртгийн тайланг Fifo аргаар бэлтгэж, холбогдох журналын бичилтийг хий. 15. Өртгийн тайлан-FiFo арга- Хэвийн бус хорогдол. Х компани А1 ба А2 гэсэн 2 цехээр дамжуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. А2 цехийн 11-р сарын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлүүд дараах байдлаар өгөгджээ. Нэгж Өртөг ( төг) Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл: 40000 (80% дуусвар болсон) Өмнөх цехийн өртөг 256000 А2 цехийн өртөг: Материал 180000 Хөдөлмөр 156400 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 102800 А1 цехээс хүлээн авсан 120000 582000 Хэвлэх цехэд нэмэгдсэн өртөг: Материал 325000 Хөдөлмөр 221400 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 184500 Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 130000 Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл 20000 ( 90% дуусвар болсон) Нэмэлт мэдээлэл: А2 цехэд үйлдвэрлэлийн процесс 70 хувь дуусвар болох үеэр шалгалт хийж гологдол, хорогдлыг илрүүлдэг байна. Тайлант хугацааны бүх хорогдлыг хэвийн бусад тооцсон. А2 цехэд бүх материалыг үйлдвэрлэлийн процессын эцэст зарцуулсан. Гүйцэтгэх нь: А2 цехийн өртгийн тайланг FiFo аргаар бэлтгэж, холбогдох журналын бичилтийг хий. 16. Өртгийн тайлан- FiFo арга О компани Х гэсэн ганц цехтэй . Уг цехийн 12-р сарын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлүүд дараах байдлаар өгөгджээ. Нэгж Өртөг (төг) Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл 10000 (40% дуусвар болсон) Х цехийн өртөг: Материал 88200 Хөдөлмөр 65000 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 60800 Үйлдвэрлэж эхэлсэн 60000 Тайлант хугцаанд цехэд нэмэгдсэн өртөг: Материал 195000 Хөдөлмөр 154800 Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 129000 Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 65000 Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл 5000 (70 % дуусвар болсон) Х цехэд материалыг үйлдвэрлэлийн процесс 80 хувь дуусвар болох үеэр тавьж зарцуулдаг. Гүйцэтгэх нь: Х цехийн өртгийн тайланг FiFo аргаар бэлтгэж бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн бүтээгдэхүүний өртгийг бүртгэх журналын бичилтийг хий. 17. Өртгийн тайлан ҮЭОЭҮД арга ба Дундаж өртгийн арга. Г пүүс саван үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрлэлийг Найруулах, Боловсруулах, Гүйцэтгэх гэсэн 3 цехээр дамжуулан үйлдвэрлэлээ явуулдаг. Боловсруулах цехийн 1996 оны 7-р сарын үйл ажиллагаатай холбогдох мэдээлэл дараах байдлаар өгөгджээ. А. Үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл: дуусаагүй үйлдвэрлэл 1996.07.01. 6000 (60% иж бүрдэлтэй) өмнөх цехээс хүлээж авсан 72000 дуусаагүй үйлдвэрлэл 1996.07.30. 4000 (90% иж бүрдэлтэй) бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 74000 Б. Өртгийн талаарх мэдээлэл ( төгрөгөөр) дуусаагүй үйлдвэрлэл 1996.07.01. өмнөх цехийн өртөг 72000 Тухайн цехийн өртөг: Материал 34200 Хөдөлмөр 32000 үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 26500 7-р сард өмнөх цехээс хүлээн авсан 167800 Боловсруулах цехэд нэмэгдсэн өртөг: материал 234000 хөдөлмөр 207200 үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 192400 В. Нэмэлт мэдээлэл: Боловсруулах цехийн үйлдвэрлэлийн процессийн эхэнд бүх материалыг зарцуулдаг. Гүйцэтгэх нь: ЭҮОЭҮД болон Дундаж өртгийн аргаар Боловсруулах цехийн 7-р сарын үйлдвэрлэлийн өртгийн тайланг бэлтгэж, холбогдох журналын бичилтийг хий. 18. Өртгийн тайлан ҮЭОЭҮД болон Дундаж өртгийн арга- Хэвийн ба хэвийн бус хорогдол Г пүүс саван үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрлэлээ Найруулах, Боловсруулах, Гүйцэтгэх гэсэн 3 цехээр дамжуулан явуулдаг. Боловсруулах цехийн 1996 оны 12-р сарын үйл ажиллагаатай холбогдох мэдээлэл дараах байдлаар өгөгджээ. А.Үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл: дуусаагүй үйлдвэрлэл 1996.12.01. 4000 (80% иж бүрдэлтэй) өмнөх цехээс хүлээж авсан 96000 дуусаагүй үйлдвэрлэл 1996.12.30. 8000 ( 90 % иж бүрдэлтэй) бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 90000 Б. Өртгийн талаарх мэдээлэл: (төгрөгөөр) дуусаагүй үйлдвэрлэл 1996.12.01: өмнөх цехийн өртөг 64000 тухайн цехийн өртөг: материал 30200 хөдөлмөр 28000 үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 24600 7-р сард өмнөх цехээс хүлээн авсан 210000 Боловсруулах цехэд нэмэгдсэн өртөг: материал 390800 хөлөлмөр 312064 үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 292560 В. Нэмэлт мэдээлэл: Үйлдвэрлэлийн процесс 80 % дуусвар болох үеэр шалгалт хийж гологдлыг илрүүлдэг. Хэвийн гологдол бүтээгдэхүүний 2 хувиар тооцоолдог. Материалыг үйлдвэрлэлийн процесс 50% дуусвар болох үеэр тавьж зарцуулсан. Гүйцэтгэх нь: ЭҮОЭҮД болон Дундаж өртгийн аргаар Боловсруулах цехийн 7-р сарын үйлдвэрлэлийн өртгийн тайланг бэлтгэж, холбогдох журналын бичилтийг хий.
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2017-04-18 -
Бичсэн: ххх (зочин) |
Энэ бодлогонуудын бодолтыг хаанаас олж болохуу? |
Бичлэг |
P2016-04-03 -
Бичсэн: Зочин |
bodoltiig ni tawij tuslaacheee |
Бичлэг |
P2015-12-04 -
Бичсэн: Зочин |
энэ бодлогуудийн бодолт ни бнуу |
Бичлэг |
P2015-11-05 -
Бичсэн: Зочин |
баярлалаа, |
Бичлэг |
P2015-02-09 -
Бичсэн: зочин (зочин) |
энэ бодлогыг хичээл дээрээ оюутнууд боддог юм |
Бичлэг |
P2015-02-03 -
Бичсэн: Зочин |
энэ бодлогын бодолтуудыг нь тавьдаг юмуу |
Бичлэг |
P2018-05-17 -