P2014-10-27 - Хөдөлмөрийн зардлын бүртгэл
Хөдөлмөрийн зардлын бүртгэл Хөдөлмөрийн зардлын тухай ойлголт: Хөдөлмөрийн зардал нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний өртөгт нилээд хувийг эзэлдэг, үйл ажиллагаа явуулахад хүний оруулсан хувь нэмэр буюу ажиллах хүчний үнэ цэнэ бөгөөд НББ-ийн ихэнх системд энэ нь байнга тооцож, хяналт тавьж, анализ хийхийг шаарддаг чухал элемент юм. Хөдөлмөрийн зардал нь ихэвчлэн дараах зардлуудаас бүрддэг. Үүнд: 1. Үндсэн цалин ба шууд хөдөлмөрийн зардал 2. Нэмэлт цалин ба шууд бус хөдөлмөрийн зардал 3. Хөдөлмөрийн ашиглалттай холбогдон гарч байгаа бусад зардал Шууд хөдөлмөр болон шууд бус хөдөлмөрийг 1 ажилчин болон нийт ажиллагсдын гэсэн 2 хүчин зүйлээр ялгаж үздэг.
Үндсэн цалин гэдэг нь гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тооцож олгодог хөлс юм. Энэ цалин хөлсийг ажлын норм болон суурь үнэлгээгээр тооцно. Ажлын норм суурь үнэлгээг аж ахуйн нэгж бүр ажлын төрөл, үйл явц, түүний ангилал бүрээр тогтоож мөрдөнө. Ажлын норм, суурь үнэлгээг тухайн байгууллагын байгаль-эдийн засгийн нөхцөл, ажиллагсдын мэргэжил, ажлын дадлага, туршлагаас үндэслэн тогтоох бөгөөд энэ нь тухайн орон нутаг, үйлдвэрлэлийн салбар буюу нийт бизнес дэх адил төрлийн ажилд төлдөг цалин хөлстэй холбоотой байх ёстой. Нэмэлт цалин хөлс нь илүү цагийн хөлс, амралт, баяр ёслолын өдөр ажилласны хөлс, удаан жил ажилласны нэмэгдэл, ажлын үр дүнгээр олгох бүх төрлийн шагнал урамшил, ажлаас халагдсны болон гэнэт чөлөөлөгдсний тэтгэлэг, бусад нэмэгдэл урамшуулалаас бүрдэнэ. Илүү цагийн хөлс нь үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Тухайлбал: · илүү ажилласан цагт ногдох цалин хөлсний үнэлгээгээр тооцсон хөлс · илүү цаг ажилласны өсгөн нэмэгдүүлэх үнэлгээгээр тооцсон хөлс Илүү ажилласан цагт олгох хөлсийг ердийн ажиллах цагийн хөлснөөс өндөр үнэлгээгээр буюу өсгөн нэмгэдүүлэх үнэлгээгээр тооцно. Ихэвчлэн илүү цагаар ажиллах дээд хэмжээг аль ч улс оронд хөдөлмөрийн хуулиар зохицуулан зааж өгдөг. Монгол улсын хөдөлмөрийн хуулиар ажлын нэг өдөрт ажиллах цагийг 8 цагаар тогтоосон байдаг бөгөөд дараалсан хоёр өдөрт ажиллах илүү цагийн дээд хэмжээг 4 цагаас хэтрүүлж болохгүй гэж заасан байдаг. Амралт, баяр ёслолын өдөр ажиллавал ажлын хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгодог. Нэмэгдэл хөлсөнд тооцогддог бүх төрлийн шагнал урамшуулал, тэтгэлгийг тухайн байгууллагын батлан мөрдөж байгаа журам, ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн тооцож олгоно. Харин төрийн байгууллагад эрх бүхий дээд багууллагаас батлан гаргасан заавар журам, засгийн газрын тогтоолыг үндэслэн энэхүү шагнал, урамшуулал, нэмэгдлийг тооцно. Зах зээл хөгжсөн орнуудад нэмэгдэл цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулдаг нэг олговор бол амралтын цалин хөлс юм. Амралтын цалин хөлсийг тухайн тайлант хугацааны цалин хөлсний үнэлгээг амралтын хугацаанд ажиллах ёстой цагаар нь үржүүлэн тооцно. Хөдөлмөрт хамаарах бусад зардалд цалин хөлсний дүнгээс тооцож, байгууллагаас төлдөг бүх төрлийн даатгалын хураамжуудыг оруулна. Нийгмийн даатгалын багц хуулийн дагуу манай оронд олгохоор тооцсон нийт цалингийн дүнгээс тэтгэврийн даатгалыг 13.5%, тэтгэмжийн даатгалыг 1%, ажилгүйдлийн даатгалыг 0.5%, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг 1-2%, эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалыг цалингийн нийт дүнгээс 3%-аар тооцож нийгмийн даатгалын байгууллагад төлдөг бөгөөд эдгээртэй хоблогдох зардлуудыг хөдөлмөрийн зардлын бүрэлдэхүүнд оруулж тооцно. Цалин хөлсийг тооцох үндсэн хоёр хэлбэр байдаг. Үүнд: 1. цагаар 2. хийснээр Цагаар цалин хөлс тооцох хэлбэр: Энэ системийг хийж гүйцэтгэсэн ажлын тоо, чанарыг шууд хэмжиж тодорхойлох боломжтой ажилтаны цалинг тооцоолоход ашиглахад тохиромжтой. Цалинг тооцоолохдоо нэг цагт ногдох тарифт буюу нормт үнэлгээг үндэслэдэг. Томъёолбол: Цалин = Цагийн нормт үнэлгээ * Ажилласан цаг Хийснээр цалин хөлс тооцох хэлбэр: тухайн ажилчны гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, зарцуулсан хөдөлмөрийн зардлыг тооцож болох ажил хөдөлмөрийг энэ хэлбэрээр тооцоход тохиромжтой. Хийснээр цалинг тооцохдоо хүн бүрийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг төдийгүй түүнийг гүйцэтгэх ажлын цагийг нормчлон харгалзаж, хөлсний үнэлгээг тогтоож хэрэглэдэг түгээмэл журамтай байдаг. Томъёолбол: Цалин = Нэгжийн нормт үнэлгээ * Хийж гүйцэтгэсэн ажил Цалин хөлсийг тооцохдоо хөдөлмөрийн бүтээмж, ажлын дадлага туршлагыг харгалзана. Өөрөөр хэлбэл: цалин хөлсний ямар ч системийг сонгосон тэр нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн байх ёстой. Иймээс цалин хөлсний систем нь урамшуулалт сайтай байх хэрэгтэй байдаг бөгөөд цалингийн урамшуулалтай хэд хэдэн систем байдаг байна. Эдгээрээс түгээмэл хэрэглэгддэг гэж хэлж болох дараах үндсэн системийг авч үзье. Үүнд: · өсгөн нэмэгдүүлж олгох /тарифт үнэлгээг тодорхой хувиар өсгөн нэмэгдүүлэх замаар урамшуулдаг бөгөөд энэ нь цагаар болон хиснээр цалин тооцох аль ч хэлбэрт хэрэглэж болох юм/ · урамшуулалттай олгох /мөн адил хийж гүйцэтгэсэн ажил болон цагийн тарифт үнэлгээнд суурилан урамшил хөлс олгодог систем юм. Энэ системийг дээрхийн адил хийснээр болон цагаар цалин хөлсний аль хэлбэрт ашиглаж болох юм/ Эдгээр урамшууллын системийг хэдийгээр цагаар болон хийснээр цалинг тооцох хэлбэрийн аль ч үед ашиглаж болох ч парактикт ихэвчлэн хийснээр цалин хөлс тооцоолоход түгээмэл ашигладаг байна. Өсгөн нэмэгдүүлэх системийн үед: төлөвлөгөөний хэмжээн доторх гүйцэтгэлд нь үндсэн суурь үнэлгээгээр тооцож, төлөвлөгөө давуулсан тохиолдолд нэмэгдүүлсэн үнэлгээгээр тооцож цалинг олгодог. Жишээ нь: /хийснээр цалин тооцох хэлбэрийн үед тайлбарлая. Гэхдээ үндсэн аргачлал адил гэж үзээрэй/ Ажилчин сард 30 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй бөгөөд нэгжийн суурь үнэлгээ нь 4500Ґ, төлөвлөгөө давуулсан нэгж дутамд суурь үнэлгээг 15%-иар өсгөдөг. Ажилчин тухайн сард 25 нэгж бүтээгдэхүүн, дараагийн сард 32 нэгж бүтээгдпэхүүн үйлдвэрлэсэн гэж үзье; Бодолт: 1) Эхний сард: 4500Ґ*25=112500Ґ цалин /олгохоор тооцсон/ 2) Дараагийн сард(4500Ґ*15%+4500Ґ)*2н)+4500Ґ*30н=136350Ґ цалин /олгохоор тооцсон цалин. Өөрөөр хэлбэл: энэ цалингаас суутгал тооцож гар дээр олгох цалинг тооцоолно./ Энэ системийн үед төлөвлөгөөг хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулах цагийг үнэлгээний хамт нормчлон тогтоож болдог бөгөөд хамгийн энгийн систем гэдгээрээ онцлогтой. Урамшуулалттай олгох системийн үед: төлөвлөгөө давуулан биелүүлсэн, бүтээгдэхүүний чанарыг сайжруулсан, зардлыг бууруулсан зэрэг нөхцөлд нэмэгдэл шагнал урамшуулал олгодог систем юм. Энэ систем нь үндсэн 2 хэлбэртэй. Үүнд: 100%-ийн урамшуулалттай систем-нэгж бүтээгдэхүүнд зарцуулах ёстой төлөвлөгөөт хугацааг тооцоолон цалин хөлсийг олгодог. Энэ системийн үед нэгж хугацаанд ажиллах ажлын нормативт хэмжээг тогтоон түүнийг гүйцэтгэлдтэй нь харьцуулах замаар үр ашигт ажиллагааг тодорхойлж түүнд суурилан хөдөлмөрийн хөлсийг тооцоолдог бөгөөд нормативт хэмжээнээс бага хэмжээний ажил гүйцэтгэсэн тохиолдолд нормативт хэмжээтэй тэнцэх хэмжээний цалин авдаг байна. Үүнийг зохицуулах арга хэрэгслийг боловсруулан хэрэгжүүлбэл тохиромжтой гэж үзнэ.Жишээ нь: Ажилчин Болд ажлын эхний өдөр 7 цаг, дараагийн 2 өдөр тус тус 8 цаг ажилласан бөгөөд эхний өдөр 24н бүтээгдэхүүн, дараагийн өдөр 21н бүтээгдэхүүн, гурав дахь өдөр 26н бүтээгдэхүүн тус тус үйлдвэрлэсэн. 1 цагийн тарифт цалин 450Ґ, цагт 3н бүтээгдэхүүн үйлдвэрлэх нормтой гэж үзье; Бодолт:
хамт олны урамшуулалттай систем-хамт олноороо гүйцэтгэсэн ажлыг төлөвлөгөөтэй нь харьцуулан давуулан биелүүлсэн тохиолдолд нэг ажилтаны адил урамшуулал олгох систем. Энэ системийг тухайн хамт олны гүйцэтгэх ажил нь гишүүдээс нь ихээхэн хамааралтай нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой. Урамшууллыг олгохдоо хийж гүйцэтгэсэн ажлын суурь үнэлгээ буюу коэфициентэд үндэслэн хуваарилах замаар олгоно. Хамт олны урамшуулалттай системийг ашиглан цалинг тооцохдоо дараах дарааллаар тоцоолно. Үүнд: гүйцэтгэлээрх үйлдвэрлэлийг тооцно стандарт үйлдвэрлэлийг тооцно цалинг тооцноГүйцэтгэлээрх үйлдвэрлэл нь стандарт үйлдвэрлэлээс их байвал гүйцэтгэлээрх үйлдвэрлэлд ногдох стандарт хэмжээг тодорхойлно. Өөрөөр хэлбэл: гүйцэтгэлээрх үйлдвэрлэлд ногдох стандарт хэмжээг тооцохдоо гүйцэтгэлээрх үйлдвэрлэлийг стандарт үйлдвэрлэлд харьцуулж, стандарт цагаар үржүүлэн тооцоолдог. Ингэж тооцоолон гаргасан дүнг нэг цагийн үнэлгээгээр үржүүлэн цалинг тооцоолдог байна. Харин гүйцэтгэлээрх хэмжээ нь стандарт хэмжээнээс дутуу болон стандарт хэмжээтэй тэнцүү нөхцөлд үндсэн /урамшуулалгүй/ цалинг олгоно. Жишээ нь: А бригад нь 4 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Нэг ажилчин ажлын 8 цагт /1 өдөрт/ 24нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх стандарттай, 1 цагийн үнэлгээ нь 500Ґ. А бригад нийт өдөрт 96 (24н*4) нэгж бүтээгдэхүүнийг 32цагт (8ц*4) үйлдвэрлэх нормтой. Эхний өдөр 100нэгж, дараагийн өдөр 90 нэгж, дараагийн өдөр 96 нэгжийг тус тус үйлдвэрлэсэн гэж үзье; Бодолт:
Хөдөлмөрийн зардлыг тооцох арга, анхан шатны бүртгэл Хөдөлмөрийн зардал нь зардлын нэг элемент байдаг учраас түүнийг тооцоход дараах дэс дараалсан ажиллагааг ашиглана. Үүнд: 1. Ажиллагсад тус бүрийн ажил эрхлэлтийн тухай түүхчилсэн мэдээлэл,тухайлбал, ажилд орсон он, сар, өдөр, цалингийн хэмжээ, анх ажилласан албан тушаал, дэвшсэн, ажилласан жил, өвчтэй байсан болон амралтын талаарх мэдээллийг цуглуулна. 2. Нийгмийн даатгал, хөдөлмөрийн хууль, орлогын татварын хууль болон бусад цалин хөлсийг тооцохтой холбогдсон засгийн газрын болон тухайн байгууллагын шийдвэр , зааврыг цуглуулна. 3. Цалин хөлс тооцохтой холбогдсон ажлын норм, суурь үнэлгээг ажлын төрөл, түүний үе шат тус бүрээр тооцно. 4. Ажлын төрөл тус бүрээр хүн бүрийн зарцуулсан хүчин чармайлтад нөхөн ологлт хийх хамгийн зохистой хэлбэр бүхий цалингийн системийг сонгож, түүнд зохицуулан хөдөлмөрийн бүтээмж тодорхойлох арга зүйгээ боловсруулна. 5. Ажилчин, ажилтан тус бүрээр заагдсан хугацаанд цалинг тооцно. 6. Олгохоор тооцсон цалингаас суутгалуудыг суутгаж, жинхэнэ олгох цалинг олгоно. 7. Ажил, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн дамжлага буюу цех, тасаг, бригадын зардалд тооцогдох цалингийн зардлыг тодорхойлно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөлмөрийн зардлыг өртгийн объект тус бүрээр тооцож, дотор нь шууд ба шууд бусаар ангилна. 8. Холбогдох хураангуй болон дэлгэрэнгүй бүртгэлд зардлыг тусгаж өгнө. Энэ дарааллаар цалин хөлсийг тооцож үндэслэх материал нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, ажилласан цагийн хэмжээг харуулах анхан шатны баримтууд байна. Хөдөлмөрийн зардлын анхан шатны бүртгэлийг ерөнхийд нь дараах байдлаар ангилж болох юм. Үүнд: 1. Хөдөлмөр зарцуулалт ба цаг ашиглалтыг бүртгэх 2. Гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлох 3. Цалин хөлс тооцооолох Хөдөлмөрийнхөнд хамаарах зардлын бүртгэл: Байгууллага аж ахуйн нэгжүүд ажилчинг авч ажиллуулсныхаа төлөө тэдний тэтгэвэр тэтгэмж, ажилгүйдэл, мэргэжлээс шалтгаалах өвчий эрүүл мэндийн даатгалд даатгуулсны төлбөр зэрэг тухайн байгууллагад гарч байдаг бүхий л зардлуудыг хөдөлмөрийнхөд хамаарах зардалд авч үздэг. Хөдөлмөрийнхөд хамаарах зардлыг холбогдох хууль дүрмийн дагуу тооцоолон байгууллага, аж ахуйн нэгжүүд шууд бус зардал бүртгэдэг. Зарим тохиолдолд хөдөлмөрийнхөд хамаарах зардалд гологдол зассаны зардлыг оруулж болдог байна. Аж ахуйн нэгжид байнга гарч байдаг дээрх ангилалд авч үзэх зардал нь нийгмийн даатгалын зардал /эрүүл мэндийн даатгал/ юм. Уг даатгалын хэмжээ нь ажилчин албан хаагчдад хуульд заагдсан хэмжээгээр төлөгддөг байна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |