P2014-10-27 - ҮНЗ-ын бүртгэл
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын бүртгэл /ҮНЗ/ ҮНЗ-ийн тухай ерөнхий ойлголт: Бүтээгдэхүүний өртгийг бүрдүүлдэг мөртлөө түүнд тодорхой арга зүйгээр хязгаарлагдаж байдаг шууд материал, шууд хөдөлмөрийн бусад үйлдвэрлэлийн зардлыг үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэдэг. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд дараах төрлийн зардлууд ордог. Үүнд: · Шууд бус материалын зардалтуслах материал, засвар тосолгооны материал гэх мэт) · Шууд бус хөдөлмөрийн зардалцехийн мастер, үйлдчлэгчийн хөдөлмөр) · Бусад зардал:-Бусад ажилчдын НДШ, түрээс, даатгал, татвар, элэгдэл, засвар гэх мэт) Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь 2 онцлогтой. Үүнд: 1. Шууд зардлуудтай адилаар бүтээгдэхүүний тодорхой хэсгийг бүрдүүлсэн нь шууд харагддаггүй боловч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэхдээ холбогдсон үйлдвэрлэлийн зайлшгүй оролцох шаардлагатай тийм зардлыг хэлнэ. Иймээс бүтээгдэхүүний өртөгийг оруулж тооцдог. Сүүлийн үед үйлдвэрлэл автоматжиж байгаатай уялдаж өртөгт эзлэх шууд хөдөлмөрийн зардлын хувь хэмжээ багасаж харин үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хувь хэмжээ өсөж байна. 2. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь үйлдвэрлэлийн нийт хэмжээтэй уялдаатай байх ба хувьсах тогтмол, хагас хувьсах шинжтэй байна. Энэ нь ҮНЗ-ыг тогтоох норм тогтоох, улмаар хуваарилахад нөлөөтэй учир дээд доод цэгийн хамгийн бага квадратын аргаар тэдгээрийн дотор нь ялгаж салгах нь зүйтэй. ҮНЗ-ын бүртгэл хуваарилалтанд дараах ойлголтууд өргөн хэрэглэгдэнэ. Үүнд: · Төлөвлөсөн ҮНЗ:-энэ нь компанийн төсөв төлөвлөгөөг зохиохдоо тооцоолсон ҮНЗ-ийн хэмжээ · Тооцоолсон ҮНЗ:-энэ нь бүтээгдэхүүний өртөгт тооцогдож шингээгдэх ҮНЗ бөгөөд үүнийг урьдчилан тодорхойлсон нормын үндсэн дээр шингээнэ. · Бодит ҮНЗ:- энэ нь тодорхой хугацааны туршид гүйцэтгэлээр гарсан ҮНЗ юм. ҮНЗ-ийн нормчлол /тооцоолол/:Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь бүтээгдэхүүний өртгийг бүрдүүлдэг учраас аливаа үеийн туршид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ нэг бүрт заавал хуваарилж ногдуулж байх ёстой шууд материал, шууд хөдөлмөрийн зардал нь анхны баримтаараа ажлын захиалгын өртгийн хуудас үйлдвэрлэлийн өртгийн хуваарилалтанд шууд тусгагдаж гарч ирдэг. Бүтээгдэхүүний өртөгт үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хуваарилах нь нилээд төвөгтэй асуудлуудын нэг байдаг. Тухайлбал: үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын гүйцэтгэл зөвхөн хуваарилалт хугацааны эцэст тооцогддог бол бүтээгдэхүүний өртөг тооцох үед урьдчилан тогтоосон нормыг баримталж байдаг. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын нормыг үндэслэлтэй бөгөөд шударга хуваарилах боломжийг аж ахуйн нэгж байгууллага бүр анхааран үзэж байх ёстой. Энэ норм нь компани бүрт төдийгүй үйлдвэрлэлийн цех тасаг, ҮНЗ-ын элемент тус бүрээр тооцогдож болох бөгөөд энэ нь хяналтын ач холбогдлыг хэрэгжүүлж байдаг. ҮНЗ-ын нормийг томьеолбол: төсөвлөсөн ҮНЗҮНЗ-ын норм = --------------------------------төсөвлөсөн суурь үзүүлэлт( хэмжээгээр) Энэ нормыг үндэслээд тооцоолсон ҮНЗ-ийг гаргадаг бөгөөд томьеолбол:
Тооцоолсон ҮНЗ = ҮНЗ норм * гүйцэтгэлээрхи суурь үзүүлэлтийн хэмжээ
Тооцоолсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь *Дуусаагүй үйлдвэрлэл* дансны дебетэд бичигдэж үнэ болж өгнө. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын нормыг тогтоохдоо тухайн аж ахуйн нэгж байгууллага урьдчилан тогтоосон төсөв төлөвлөгөө үйл ажиллагааны чиглэлийг баримжаалж үзэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын нормыг тогтооход дараах хэд хэдэн хүчин зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй. Тухайлбал: Норм тогтооход ашиглах суурь үзүүлэлт Үйл ажиллагааны хүчин чадлын түвшины сонголт ҮНЗ-ийн бүтцийн асуудал Нормыг хэрхэн тооцоолох Үйлчилгээний нэгжийн зардлыг тооцоолох тухай арга аргачлал, норм ашиглах гэх мэтНорм тогтооход ашиглах суурь үзүүлэлт: Бүтээгдэхүүний өртөг тооцоход бүтээгдэхүүний суурь үзүүлэлтийг зохистойгоор сонгон авах нь нэлээд чухал асуудал байдаг. Үүний гол зорилго нь ажлын захиалга бүтээгдэхүүн тус бүрт үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг зохистой харьцаагаар нь эсвэл жинхэнэ ач холбогдлын дагуу тооцон шингээхэд оршино. Ингэж сонгон авсан суурь үзүүлэлт нь тухайн зардалд хугацаатайгаар хамгийн нягтаар холбогдсон байдаг. Сонгосон суурь нь мөн илүү зардал шаарддаггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүртгэлийн үзүүлэлтээр шууд тодорхойлогддог практикт өргөн хэрэглэгддэг байх ёстой. Практикт дараах суурь үзүүлэлт өргөн хэрэглэгдэнэ. Бүтээгдэхүүний биет хэмжээ Шууд материалын зардал Шууд хөдөлмөрийн цаг Шууд хөдөлмөрийн зардал Машин цагБүтээгдэхүүний биет хэмжээ: энэ нь бүтээгдэхүүний биет хэмжээг суурь болгон үйлдвэрэлийн нэмэгдэл зардлыг тооцоолох аргачлал юм. Томьёолбол:
Үйлдвэрлэлийн төсөвлөсөн ҮНЗ нэмэгдэл зардал нь = -------------------------------------------------------- төсөвлөсөн бүтээгдэхүүний тоо хэмжээ
Хэрвээ тухайн аж ахуйн нэгж байгууллага ижил технологиор нэг процессд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байвал зардлын багтаамж нь ихэвчлэн өөр өөр гарч байдаг. Энэ тохиолдолд энэ аргыг хэрэглэх нь тохиромжгүй. Шууд материалын зардлаар суурилах: энэ суурийг сонгохдоо үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь шууд материалын зардалтай илүү уялдаатай байгаа тохиолдолд сонгоно. Томьёолбол:
Төсөвлөсөн ҮНЗ ҮНЗ норм = -------------------------------------------------- төсөвлөсөн шууд материалын зард
Шууд хөдөлмөрийн зардлын суурь: энэ нь сар бүрийн цалингийн хүснэгтээр шууд тодорхойлогдсон байвал нэмэлт тооцоолол зардлууд шаардлагагүй байдаг. Энэ тохиолдолд хамгийн тохиромжтой суурь нь шууд хөдөлмөрийн зардал болно. Томьеолбол: Төсөвлөсөн ҮНЗ Нэгжийн ҮНЗ = ---------------------------- х 100% Төсөвлөсөн ШХЗ
Ижил төстэй ажлын цаг тутам төлөгдөх цалин хөлсний үнэлгээ ижил байх тохиолдолд энэ үзүүлэлтийг суурь болгон сонгон авахад илүү тохиромжтой. Харин ижил төстэй ажилд хөдөлмөрийн хөлсний үнэлгээ нь өөр өөр байдаг байна. Энэ тохиолдолд шууд хөдөлмөрийн зардлыг бус харин шууд хөдөлмөр цагийг ашиглавал илүү тохиромжтой. Шууд хөдөлмөр цаг: үүнийг суурь болгон авсан тохиолдолд захиалга болон бүтээгдэхүүн тус бүрээр нь зарцуулсан нийт цагийг хуримтлуулан бүртгэсэн байх хэрэгтэй. Томьёолбол:
Төсөвлөсөн ҮНЗ ҮНЗ норм = ----------------------------------------- төсөвлөсөн шууд хөдөлмөр цаг
Машин цаг: үйлдвэрлэлд автоматжуулалт өргөн нэвтэрсэн машиныг өргөн ашиглаж байгаа тохиолдолд дийлэнхи үйлдвэрлэлийн нийт зардал нь машины үйлчилгээ, загвар, элэгдэл зэрэгтэй холбоотой гарч ирдэг. Энэ тохиолдолд машин цагийн суурь үзүүлэлтээр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын нормыг тодорхойлох нь илүү тохиромжтой. Томьёолбол:
Төсөвлөсөн ҮНЗ ҮНЗ норм = ----------------------------------------- төсөвлөсөн машин цаг
ҮНЗ-ыг урьдчилан тогтоосон нормоор тооцож, бүтээгдэхүүний өртөгт шингээхийн тулд: 1. ҮНЗ-ийг урьдчилан тогтоосон нормоор тооцож бүтээгдэхүүний өртөгт шингээхийн тулд ҮНЗ-ийг зүйл тус бүрээр нь урьдчилан бодитойгоор тооцож холбогдлын хүрээ бүрээр төсөвлөсөн байвал зохино. 2. Цех тасаг бүрт хэдийгээр ижил бүтээгхэүүн үйлдвэрлэдэг ч заавал нэг ажил норм биелүүлэх шаардлагагүй. 3. Урьдчилан тогтоосон нормыг төлөвлөгөө зохиосон тэр үедээ мөрдөж чадвал илүү үр дүнтэй байдаг бөгөөд тодорхой шаардлагын үүднээс өөрчилж зохицуулж байх гэх зэрэг асуудлуудыг хамарсан байх шаардлагатай байдаг байна. Үйл ажиллагааны хүчин чадлын сонголт: ҮНЗ-ын нормыг тогтооход тогтоох норм нь үйлдвэрлэлийн хүчин чадлын ямар түвшинд суурилж байгаа нь ихээхэн ач холбогдрлтой байна. Тухайлбал хүчин чадлын өндөр түвшинд тогтмол зардал бага хувьсах зардал их хэмжээгээр гаргаж байдаг. Хүчин чадлын түвшинд дараах сонголтууд байдаг байна. Үүнд: 1. Онолын хүчин чадал энэ нь тухайн хүчин чадлынхаа хүрч болох дээд хэмжээнд ажиллана. Энэ тохиолдолд үйлдвэрлэлийн сул зогсолт ямарваа нэг гэмтэл гарахгүй 100% байна г;эж үзнэ.Онолын хүчин чадлын түвшинд аж ахуйн нэгж байгууллага бараг ажиллахгүй. 2. Практик хүчин чадал үйлдвэрлэлийн явцад гарч болох ямар нэгэн хэмжээний саатал дутагдлыг хамгийн бага хэмжээнд тооцох хүчин чадал байдаг. Өөрөөр хэлбэл онолын хүчин чадлаас тоног төхөөрөмжийг ажилуулах явцад засвар үйлчилгээ, эвдрэл, гэмтэл, материалын саатлыг хассан ойлголт юм. Энэ хүчин чадал нь ойролцоогоор 75-85 хувь гэж үзнэ. 3. Хүлээгдэж байгаа бодит хүчин чадал энэ хүчин чадлыг богино хугацаанд төлөвлөж хийхэд ашиглагдаг бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүлээгдэж байгаа хэмжээнд суурилагдсан байна. Энэ хүчин чадлыг тооцохдоо зах зээлийн өрсөлдөөн инфляци, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ бүтээгдэхүүний өөрчлөлт эдгээр хүчин чадлыг харгалздаг. Энэ хүчин чадлын түвшин ихэнхдээ улирлын чанартай үйлдвэрийн газрууд ажилладаг. 4. хэвийн хүчин чадал энэ нь удаан хугацаанд тогтворжих зорилгоор үйлдвэрлэлийн өсөлт бууралт дунджаар тогтоосон хүчин чадлын үзүүлэлт юм. Хэвийн хүчин чадлын тогтоосон нормыг ашиглах дараах ач холбогдолтой байна. Үүнд: · Цех тасгийн уян хатан төсөв зохиох · Бүтээгдэхүүн нэг бүрийн норматив өртийг тогтоох · Үйлдвэрлэлийн программ төлөвлөгөөг боловсруулах · Хугарлын цэгийн тодорхойлох · Бүтээгдэхүүн гаргалт түүний өөрчлөлтийн үр дагаварыг хэмжих Үйлдвэрлэлийн хүчин чадлыг онолын хүчин чадалд хүрээгүйгээс ашиглагдаагүй хүчин чадалд хүрдэг. Үүнийг дотор нь: · Ашиглагдаагүй хүчин чадал · Илүүдэл хүчин чадал гэж ангилна. Ямар нэгэн шалтгаанаар машин техник, ажилчид сул зогссоноор ашиглагдаагүй хүчин чадал үүсэх бөгөөд харин тухайн компани ашиглах боломжтой хүчин чадлаас илүү нөөцөлсөн, эсвэл машин техникийн хүчин чадлын өөр хоорондын зохицолоос хамаарч ашиглагдаагүй болон илүүдэл хүчин чадал үүсдэг. Ашиглагдаагүй хүчин чадлаас гарч байгаа зардлыг үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал эсвэл сул зогсолтын зардал, харин илүүдэл хүчин чадлаас гарсан зардлыг үйлдвэрлэлийн бусад зардалд бүртгэнэ. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын бүртгэл хөтлөлт: Үйл ажиллагааны явцад ҮНЗ нь бодитойгоор гарч гарсан тухай бүрдээ бичигдэн ерөнхий болон туслах дэвтэрүүдэд тусгагдаж байдаг. ҮНЗ-ийг бүртгэх үндсэн эх сурвалж нь материалын шаардах хуудас, цагийн баланс, наряд, төлөхөөр тооцоолсон бусад зардлын нэхэмжлэл, элэгдлийн тооцоо гэх мэт баримтууд байна. Бүртгэлээр бодит ҮНЗ-ийг *Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал* дансны дебет эсвэл бодит ҮНЗ-д хурмитлуулан бүртгэнэ. Энэ тохиолдолд *бодит үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал* дансанд хуримтлуулсан дүнг тайлант хугацааны ҮНЗ-ийн дебетэд хааж өгнө. Тайлант хугацааны туршид ҮНЗ-ийг урьдчилан тогтоосон норм, сонгон авсан суурь үзүүлэлтийн тусламжтайгаар тооцсон бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өртөгт шингээж тооцоологдсон ҮНЗ-ийг тооцоолно. Энэ данс *дуусаагүй үйлдвэрлэл* дансны дебетэд бичигдэнэ. Практикт бодит болон тооцоологдсон ҮНЗ нь тэнцүү байх нь ховор байдаг. *А>Б* бол сөрөг буюу тааламжгүй хэлбэр гээд энэ тохиолдолд дутуу шингээгдсэн ҮНЗ, *А<Б* үед эерэг буюу тааламжтай хэлбэр гээд илүү тооцоологдсон ҮНЗ гэж тус тус илэрхийлнэ. Энэ 2 хэлбэлзлийг дараах 2 шалтгаанаар тайлбарладаг. 1. Зарцуулалтын хэлбэлзэл 2. Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл Томьёолбол: 1. Нийт Зарцуулалтын Ашиглагдаагүй хүчин хэлбэлзэл = хэлбэлзэл + чадлын хэлбэлзэл
2. Зарцуулалтын Бодит - Гүйцэтгэлд ногдох хэлбэлзэл = ҮНЗ төсөв ҮНЗ
3. Ашиглагдаагүй хүчин = Гүйцэтгэлд ногдох - Тооцоолсон чадлын хэлбэлзэл төсөвт ҮНЗ ҮНЗ
Эдгээр хэлбэлзлийг дараах байдлаар шийдвэрлэнэ. Үүнд: · урьдчилан тооцоолсон норм үндэслэл муутайгаас болж их хэмжээний хэлбэлзэл гарсан бол түүнийг борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүнд харьцангуйгаар хуваарилж өгөх · тогтоосон нормтой уялдаатай бага хэмжээний хэлбэлзэл гарвал бүх хэлбэлзлийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт хааж өгөх · гарсан хэлбэлзэл нь үндсэн үйлдвэрлэлтэй холбоогүй харин нийт үйл ажиллагаатай холбогдон гарсан бол түүнийг шууд *орлого зардлын нэгдсэн* /ОЗНД/ данс руу хааж орлогын тайланд үйл ажиллагааны бус орлого зардал хэсэгт тусгаж өгнө. Энэ тохиолдолд борлуулсан бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэх болон хорогдуулах байдлаар тусгай зүйл болгон харуулна. гэж тус тус шийдвэрлэнэ. Сөрөг хэлбэлзэл гэж үзвэл: Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг /ББӨ/ . . . . . ххх Кт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал /ҮНЗ/-ын хяналт . . . ххх Эерэг хэлбэлзэл гэж үзвэл: Дт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал /ҮНЗ/-ын хяналт . . . хх Кт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг /ББӨ/ . . . . . . . . хх ҮНЗ-ын хуваарилалт: Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд үндсэн 3 төрлийн хуваарилалт хийнэ. 1. Хагас хувьсах зардлыг ялгах 2. Шууд бус зардлыг хуваариалах 3. Үйлчилгээний нэгжийн зардлыг хуваарилах Шууд бус зардлыг хуваарилахдаа холбогдох суурийн нийт дүнд өөрийн объект бүрийн суурийн эзлэх хувийн жингийн харьцаагаар зардлыг хуваарилна. Үйлчилгээний нэгжийн зардлыг хуваарилах: Үйлдвэрлэлийн нэгжийг, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний гэж ангилан хуваарилалтыг хийнэ. Үйлчилгээний нэгж гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шууд оролцдоггүй боловч түүнийг үйлдвэрлэхтэй холбогдох зайлшгүй шаардлагатай хэвийн үйл ажиллагааг хангах, үйлчилгээний шинж чанартай дотоод үйлчилгээ эрхэлсэн салбарууд байдаг. Үйлчилгээнийн нэгж нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа цех тасгийнхаа хэвийн үйл ажиллагааг хангахад үйлчилдэг тул тэдгээр нэгж хэсэгт гарсан бүх зардлыг үзүүлсэн үйлчилгээнийх нь харьцаагаар хуваарилан холбогдох нэгжүүдийн ҮНЗ-ийн дансанд хуваарилана. Үйлчилгээний нэгжийн хуваарилалтыг хийхдээ 3 үдсэн аргыг ашиглана. Үүнд: · Шууд арга · Шууд бус арга · Алгебрийн арга Шууд арга: энэ арга нь үйлчилгээний нэгжийн зардлыг зөвхөн үйлдвэрлэлийн нэгжүүдэд хуваарилж бусад үйлчилгээний нэгжид зардлыг хуваарилаагүй арга юм. Шууд бус арга: энэ аргыг үе шатны буюу шаталсан арга гэж нэрлэдэг. Үе шатны аргаар үйлчилгээ үзүүлсэн бүх салбаруудад тодорхой дэс дараалалаар хуваарилна. Энэ аргыг ашиглахдаа хуваарилах дэс дарааллыг тогтоосон байх бөгөөд ингэж тогтоосон дэс дараалалын дагуу үйлчилгээний нэгжид зардлыг хуваарилж, зардлыг хуваарилсан үйлчилгээний нэгжээс дараагийн цехийн үйлчилгээний нэгжид дахин зардлыг нөгөө үйлчилгээнийхээ цехэд хуваарилахгүй. Шаталсан аргыг хэрэглэж байх тохиолдолд хамгийн их зардалтай үйлчилгээний нэгжийн зардлыг эхэлж хуваарилах замаар хуваарилалтын хийнэ. Алгебрийн арга: энэ арга үйлчилгээний нэгж тус бүрээр хуваарилагдах зардлын хэмжээг шугаман тэгшитгэлийн тусламжтайгаар урьдчилан тогтоож зардлыг 100 хувийн харьцаатайгаар хуваарилагддагаар бүх нэгж салбарын хоорондын хамаарлыг иж бүрнээр үнэн зөв тодорхойлдог боловсронгуй арга юм.
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |