P2014-09-09 - Зардлыг хуримтлуулан бүртгэх ерөнхий зарчим, аргачлал сэдвийн гэрийн даалгаварын бодлогууд

В. Бодлого, дасгал

1. Худалдааны байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлын бүртгэл. Р компани өөрийн дэлгүүрээр дамжуулан талх борлуулдаг. Уг компанийн 2 -р сарын үйл ажиллагааны талаар дараах мэдээлэл өгөгджээ.

  1. Нэгж нь 200 төгрөгийн үнэтэй 2000 ширхэг талх худалдан авсан.
  2. 1 - ний өдөр худалдан авсан талхнаас 100 ширхэг эвдэрч гэмтсэн тул бэлтгэн нийлүүлэгч байгууллагад буцаасан.
  3. Тээврийн зардал 10000 төгрөгийг төлөхөөр тооцсон.

4.     Нэгж нь 200 төгрөгийн үнэтэй 4000 ширхэг талх худалдан авсан . Уг талх бага зэрэг түүхий байсан учир үнийг 20% хямдруулахаар тохиролцсон. Бүх худалдан авалтыг зээлээр хийсэн.

  1. Нэгж талхны борлуулалтын үнэ 240 төгрөг. Бүх борлуулалтыг бэлнээр хийдэг.

Гүйцэтгэх нь:Цаг үеийн систем ашигладаг гэж үзээд дээрх ажил гүйлгээг бүртгэх журналын бичилтийг бэлтгэ.              

 

2. Худалдааны байгууллагын борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайлан. Х хүнсний ногооны дэлгүүрийн 8 -р сарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүд:

Барааны эхний үлдэгдэл:

Барааны нэр

Тоо хэмжээ

Нэгжийн өртөг(төгрөг)

Төмс

0.2 тн

240000

Манжин

1 тн

260000

Сарын турш 5 тн төмсийг нэгжийг 240000 төгрөгөөр, 0.5 тн манжинг нэгжийг нь 260000 төгрөгөөр 2/10, n/30 нөхцөлөөр худалдан авсан. Худалдан авсан бараанаас 1 тн төмс ялзарч муудсан тул буцаасан, 0.5 тн төмс нойтон байсан тул үнийг 10%-аар хямдруулсан. Хөнгөлөлтийн хугацаанд худалдан авалтын төлбөрийг барагдуулсан.

Барааны эцсийн үлдэгдэл:

Барааны нэр

Тоо хэмжээ

Нэгжийн өртөг (төгрөг)

Төмс

     1.3 тн

           240000

Манжин

     0.25 тн

           260000

Гүйцэтгэх нь: Х дэлгүүрийн 8-р сарын борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайланг бэлтгэ.

 

3. Худалдааны байгууллагын орлогын тайлан. У худалдааны төвийн данс бүртгэлээс 1996 оны 1-р улирлын үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллүүд өгөгджээ. Үүнд : (төгрөгөөр)

          Худалдан авсан барааны өртөг                                 2560000₮

          Худалдан авалтын хөнгөлөлт                                      150000₮

          Худалдан авалтын буцаалт ба хямдруулалт               38400₮

          Бараа материалын эхний  үлдэгдэл                               28000₮

          Бараа материалын эцсийн үлдэгдэл                            405600₮

          Цалингийн зардал                                                           185000₮

          Удирдлагын зардал                                                           82000₮

          Цахилгаан, халаалтын зардал                                        31200₮

          Борлуулалтын тээврийн зардал                                     15000₮

Ашгийн нэмэгдэл борлуулсан бүтээгдэхүүний өртгийн 30% байна.

Орлогын татварын хуулийн дагуу тооцож журналд тусгасан.

Гүйцэтгэх нь : З худалдааны төвийн 1 -р улирлын орлогын тайланг бэлтгэ.

 

4. Худалдааны байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлын бүртгэл. Хайрхан компани бараа материалын цаг үеийн системд ЭАЭЗ аргаар хүнсний ногоог зооринд хадгалж дэлгүүрүүдэд борлуулдаг. Уг зоорины 11-р сарын үйл ажиллагаатай холбогдох мэдээллүүд  :

  1. 11 -р  сарын 1-нд зооринд байсан бараа:

Барааны нэр

Тоо хэмжээ

Нэгжийн өртөг (төгтөг)

Төмс

2 тн

230000

Байцаа

1.7 тн

160000

Манжин

1.5 тн

190000

  1. 11-р сарын 16 - нд  Атар компаниас 3 тн төмс тонныг нь 220000 төгрөгөөр, 1 тн манжин тонныг нь 300000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авалт 2/10, n/30 нөхцлөөр зээлээр хийгдсэн.

3.     11 -р сарын 18 -нд 2 тн байцаа тонныг нь 160000 төгрөгөөр, 1 тн лууван тонныг нь 300000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авалт 5/10, n/30 нөхцлөөр зээлээр хийгдсэн.

  1. Барааг худалдаж авсан үнийн дүнгийн 10%- ай тэнцэх хэмжээний худалдааны татвар төлөхөөр тооцсон.
  2. Эдгээр барааг тээвэрлэхтэй холбогдон гарсан зардал 120000 төгрөгийг төлөхөөр тооцсон ба муудаж гэмтсэн 110000 төгрөгийн төмсийг буцаасан байна.  
  3. Барааны зарцуулалт:

Сар өдөр

Барааны нэр

Хэмжээ

11 сарын -8

Төмс

1.8 тн

 

Манжин

1.2 тн

11 сарын- 17

Төмс

2.3 тн

 

Манжин

1.3 тн

 

Байцаа

0.5 тн

11 сарын- 22

Төмс

0.2 тн

 

Лууван

0.8 тн

 

Байцаа

1.65 тн

  1. 11 -р сарын 26 -нд 16-ны өдрийн худалдан авалтын төлбөрийг хөнгөлөлтийн хугацаанд барагдуулсан.
  2. Ногоог өөрийн зоориноос шууд борлуулдаг бөгөөд нэг килограмм төмс 300 төгрөг, манжин 320 төгрөг. лууван 360 төгрөг, байцаа 260 төгрөгөөр тус тус борлуулсан.
  3. Борлуулалтанд худалдааны татварыг 10 хувиар тооцож зөрүүг төлсөн.
  4. Компанийн ажиллагсадын цалин хөлс 320000 төгрөг. Үүнээс хууль ёсоор НДШ, татварын хувийг тооцож цалин хөлсийг олгосон. 2 ажилчинтай.
  5. 11- сарын зардлууд (төгрөгөөр)
    1. Зарлал сурталчилгааны зардал         20000
    2. Цахилгааны зардал                             32400
    3. Халаалтын зардал                               24600
    4. Борлуулалтын тээврийн зардал         42600
    5. Удирдлагын зардал                             85000
  6. Орлогын албан татварыг 15 хувиар тооцож төлсөн.

Гүйцэтгэх нь :

  1. Дээрх ажил үйлчилгээг бүртгэх журналын бичилтийг бэлтгэ.
  2. 11- р сарын Борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайланг бэлтгэ.
  3. 11- р сарын Орлогын тайланг бэлтгэ.

 

5. Худалдааны байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлын бүртгэл. Оч компани гурил дамжуулан борлуулдаг. Компанийн 8 -р сарын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дараах байдлаар өгөгджээ.

Оч компанийн балансын данснын үлдэгдэл : 1996 оны 8 -р сарын 1 -нээр : (төгрөгөөр)

Хөрөнгө :                                                                      Эх үүсвэр:  

Мөнгөн хөрөнгө                        1250000                 Өглөг.                                        12000

Авлага                                        160000                 Цалингийн өр                            36000

Бараа                                          405900                 Эздийн өмч                

Хангамжийн материал                68000                 Энгийн хувьцаа                     3300000

Үндсэн хөрөнгө                         2306600                 Хуримтлагдсан ашиг             842500

Нийт хөрөнгө                            4190500                 Нийт ӨТ ба эздийн өмч       4190500

Барааны эхний үлдэгдэл  дэлэгрэнгүй бүртгэлээр: (төгрөгөөр)

 

Барааны нэр

Тоо(кг)

Нэгжийн өртөг

Бүгд өртөг

Нэгжийн худалдах үнэ

Дээд гурил
1 -р гурил

             860            1050

              240            
190

         206400            199500

          300          
  260

Бүгд

 

 

405900

 

Худалдан авалт: (төгрөгөөр)

Сар өдөр

Барааны нэр

Хэмжээ

Үнэ

Худалдан авалт

8 -р сарын 2

Дээд гурил

2000 кг

250

Бэлнээр

8- р сарын 7

1 - р гурил

3500 кг

188

2/10,n/30 нөхцлөөр зээлээр

8- р сарын 12

1 - р гурил

2600 кг

246

Зээлээр

8 - р сарын 18

Дээд гурил

4000 кг

190

Зээлээр

8 - р сарын  23

1 - р гурил

3700 кг

250

3/5, n/30 нөхцлөөр зээлээр

8 - р сарын 29

1 - р гурил

2900 кг

240

Бэлнээр

Дээрх барааг тээвэрлэх зардалд 88000 төгрөгийг төлсөн.

Гурлыг худалдан авсан үнийн 10 хувиар худалдааны татвар төлөхөөр тооцсон.

8- р сарын 17- нд 7-ны өдрийн өдрийн худалдан авалтыг төлбөрийг хийсэн.

8- р сарын 18- ны өдөр гурил хүлээн авахад 200 кг дээд гурилын уут цоорч асгарсан байсан тул үнийг нь 60 хувь хямдруулахаар тохиролцсон.

8- р сарын 12- ны өдөр 8 шуудай гурил буюу 400 кг 1- р гурил стандартын жиндээ хүрэхгүй байсан тул буцаасан.

Тайлант хугцааны гурилын зарцуулалт:

Он сар

Зарцуулалтын    төрөл

Зарцуулалт (төгрөгөөр)

Дээд гурил

1- р гурил

8- р сарын 3

борлуулалт

650

900

8- р сарын 9

борлуулалт

1250

2400

8- р сарын 13

борлуулалт

560

2280

8- р сарын 15

борлуулалт

 

300

8- р сарын 19

борлуулалт

2800

 

8- р сарын 24

борлуулалт

1120

3540

8- р сарын 30

борлуулалт

 

2950

Эцсийн  үлдэгдэл

480

980

Компани бараа материалын бүртгэлийн тодорхой хугацаагаар үечлэн бүртгэх систем ашиглагдаг бөгөөд бараа материалын өртгийг эхэлж авснаа эхэлж зарлагдах аргаар тооцдог.

8- р сарын 12 ба 18 -ны өдрийн худалдан авалтын төлбөрийг гүйцэтгэсэн.

Бүх борлуулалтыг бэлнээр хийдэг. Гурилыг борлуулахдаа борлуулах үнэ дээр худалдааны татварын 10 хувийг нэмж худалдана.

8- р сарын үйл ажиллагаатай холбогдсон зардлууд: (төгрөгөөр)

Ш  цалингийн зардал                                                      186000

Ш  элэгдлийн зардал                                                        82000

Ш  холбоо, бичиг хэргийн зардал                                     25000

Ш  нийгмийн даатгалын шимтгэлийн зардал                  75900

Ш  цахилгааны зардал                                                      62000

Ш  Борлуулалтын тээврийн зардал                                 32300

Худалдааны татварыг тооцож, зөрүүг төлсөн.

Орлогын татварыг 20 хувиар тооцож төлсөн.

Гүйцэтгэх ажил:                  

  1. Дээрх ажил гүйлгээг бүртгэх журналын бичилтийг бэлтгэ.
  2. 8- р сарын шалгах балансыг бэлтгэ.
  3. 8- р сарын орлогыг тайланг бэлтгэ.

 

6. Үйлдвэрлэл  эрхэлсэн байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлын бүртгэл- журналын бичилт.

  1. 2/10, n/30 нөхцлөөр 200000 төгрөгийн түүхий эд материалыг дараа тооцоогоор худалдаж авсан.
  2. Үйлдвэрлэлд тавьж олгосон материал 155000 төгрөг, үйлдвэрлэлийн шууд бус зориулалтаар 35000 төгрөг.
  3. Нийт тооцоолсон цалин хөлс 180000  төгрөг. Үүнээс 5.5 хувийг тэтгэврийн зардалд, 3 хувийг эрүүл мэндийн даатгалд, 1 хувийг тэтгэмжийн зардалд, 0.5 хувийг ажилгүйдлийн даатгалд тус тус суутгасан.
  4. Ажиллагчдад олгохоор тооцсон цалинг тавьж олгосон.
  5. Тооцоолсон нийт задлаас 150000 төгрөг нь шууд хөдөлмөрийн үлдсэн нь шууд бус хөдөлмөрийн зардал байсан.
  6. Ажил олгогч 13.5 хувийн тэтгэврийн даатгал, 3 хувийн эрүүл мэндийн даатгал, 1 хувийн тэтгэмжийн даатгал, 1 хувийн үйлдвэрлэлийн осол  мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, 0.5 хувийн ажилгүйдлийн даатгалыг тус тус төлсөн.
  7. Үйлдвэрлэлийн бусад зардалд дараах зардлууд багтаж байна.(төгрөгөөр)

Ш  Элэгдлийн зардал                                           12000

Ш  Хуримтлагдсан өмчийн зардал                      18600

Ш  Хөрөнгийн даатгалын зардал                         22000

Ш  Хөдөлмөр хамгаалалын зардал                      8400

8.     Үйлдвэрлэлийн бусад зардлыг дуусаагүй үйлдвэрлэл дансанд шилжүүлэн бичсэн.

  1. Үйлдвэрлэж дуусган агуулахад шилжүүлсэн бүтээгдэхүүний өртөг 420000 төгрөг.
  2. Агуулахад шилжүүлсэн бүтээгдэхүүнийг ачуулсан.
  3. Борлуулалтыг борлууулсан бүтээгдэхүүний өртгөөс 30%-ийн нийт ашигтайгаар зээлээр хийсэн.
  4. 50000 төгрөгийн авлагыг цуглуулсан.

Гүйцэтгэх нь: Дээрх ажил гүйлгээтэй холбогдох журналын бичилтийг бэлтгэ.

 

7. Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллэгын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлын бүртгэл - Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг. Х компанийн 9-р сарын үйл ажиллагааны талаар дараах мэдээлэл  өгөгджээ. Үүнд: (төгрөгөөр)

            Дансны үлдэгдэл:                   9- р сарын  1                       9 -р сарын 30

          Бэлэн бүтээгдэхүүн                           85200                                         58250

          Дуусаагүй үйлдвэрлэл                    115800                                         97000

          Түүхий эд материал                          37500                                         47400

          Хангамжийн материал                      10250                                         11000

9- р сарын ажил үйлчилгээ:

         Түүхий эд митериалын худалдан авалт                                                 115000

         Хангамжийн материалын худалдан авалт                                               67000

         Шууд хөдөлмөрийн зардал                                                                     128000

         Шууд бус хөдөлмөрийн                                                                             24800

         Үйлдвэрлэлийн уур ус, дулаан, цахилгаан                                              32400

         Үйлдвэрлэлийн даатгал                                                                             16000

         Зар сурталчилгааны зардал                                                                      14000

         Сав баглаа боодол                                                                                       8700

         Борлуулалтын шимтгэл                                                                              23200

         Конторын түрээс                                                                                          18000

Гүйцэтгэх нь:

1.     9- р  сарын үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг тодорхойл.

2.     9- р сарын нийт үйлдвэрлэлийн зардлыг тодорхойл.

3.     9- р сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тайланг бэлтгэ.

 

8. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тайлан. Т компани нь төрөл бүрийн гутал үйлдвэрлэн борлуулдаг. Уг компанийн 1996 оны тайлант жилийн үйл ажиллагааны талаар дараах мэдээлэл өгөгджээ.

1.     2/10, n/30 нөхцлөөр 500,000₮-ийн түүхий эд материал худалдан авч үйлвэрлэлд 80%-ийг тавьж олгов.

2.     Нийт тооцоолсон цалин хөлс 164000 төгрөг. Үүнээс 5.5 хувийг тэтгэврийн зардалд, 3 хувийг эрүүл мэндийн даатгалд, 1 хувийг тэтгэмжийн зардалд, 0.5 хувийгажилгүйдлийн даатгалд тус тус суутгасан.

3.     Ажилчидад тавьж олгохоор тооцсон цалинг тавьж олгосон.

4.     Тооцоолсон нийт цалингийн зардлаас 130000 төгрөг нь шууд хөдөлмөрийн үлдсэн нь шууд бус хөдөлмөрийн зардал байсан.

5.     Ажил олгогч 13.5 хувийн тэтгэврийн даатгал, 3 хувийн эрүүл мэндийн даатгал, 1 хувийн тэтгэмжийн даатгал, 1 хувийн үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, 0.5 хувийн ажилгүйдлийн даатгалыг тус тус тооцсон.

6.     Үйлдвэрлэлийн  бусад зардалд дараах төрлийн зардлууд багтаж байна.

a.     Элэгдлийн зардал                                          8000

b.    үйлдвэрийн мастерүүдийн цалин                11600

c.     хөрөнгийн даатгалын зардал                         6850

d.    дулаан, цахилгааны зардал                         14200   

7.     Үйлдвэрлэлийн бусад зардлыг дуусаагүй үйлдвэрлэл дансанд шилжүүлэн бүтгэсэн.

8.     Үйлдвэрлэж дуусган агуулахад шилжүүлсэн бүтээгдэхүүний өртөг 620000 төгрөг.

9.     Агуулахад шилжүүлсэн бүтээгдэхүүнээс 600000 төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүнийг ачуулсан.

10.  Борлуулалтыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгөөс 30 хувийн нийт ашигтайгаар 3/5, n/30 нөхцөлөөр зээлээр хийсэн.

11.  Хөнгөлөлтийн хугацаанд худалдан авалтын төлбөрийг барагдуулсан.

12.  Нийт авлагын 20 хувийг хөнгөлөлтийн хугацаанд цуглуулсан.

Гүйцэтгэх нь:

1.     Дээрх ажил гүйлгээтэй холбогдох журналын бичилтийг Т данс ашиглан бэлтгэ.

2.     3- р сарын Шалгах балансыг бэлтгэ.

3.     3- р сарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тайланг бэлтгэ.

4.        3-р сарын борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайланг бэлтгэ.

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax